solongonews
Махны том аж ахуйн нэгжүүд энэ жил яагаад ийм эрт үйлдвэрлэлээ эхлүүлэв
2017-06-13 11:57
- Сөнид баруун хошууны нэг хэсэг махны компанийг сурвалжлаад

6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Сөнид баруун хошууны Вэйшинь махны үйлдвэрийн компани, Янян мал аж ахуйн үйлдвэрийн компани, Ланьтянь мал аж ахуйн үйлдвэрийн компани зэрэг гурван компани эртийн төл боловсруулах ажлаа эхлүүлж, 6 дугаар сарын 30-ны өдөр болтол 100 мянган эртийн төлийг боловсруулахаар тун завгүй ажиллаж байлаа. Уг нь малчид малаа ихэнх нь намар борлуулдаг ба эртийн төл тосдог малчид ч олонхдоо 7 дугаар сар хүрч эртийн төлөө зардаг байсан. Гэтэл энэ жил Сөнид баруун хошууны эдгээр мах боловсруулах аж ахуйн нэгж яагаад ийм эрт үйлдвэрлэлээ эхлүүлсэн бол?

Эдгээр компани махаа нарийн боловсруулсны дараа цахим худалдаагаар дамжуулан Гуанжүө, Шэньжэнь зэрэг том хотод борлуулдгаас гадна, Бээжин хотын Дүн Лайшөн зэрэг том том хоолны газартай урт хугацааны гэрээ байгуулж Сөнид хонины махаа зардаг байна. Тэд аж ахуйн нэгжийн ашиг орлогоо илүү нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн жилийн сүүлээр санаачилгатайгаар гадагшаа явж зах зээл хайж, энэ зун Сөнид хурганы мах борлуулах өргөн их зах зээлийг нээсэн байна. Энэ сууринд малчидтай өвлийн төлийг эрт боловсруулж борлуулах гэрээг дахин байгуулж, малчдын өвлийн төлийг эртнээс борлуулж эхэлсэн нь энэ байлаа. Сөнид баруун хошууны Намын хороо, Засгийн газар үйлчилгээний хэлбэрийн Засгийн газрын үйл хэргээ гүйцэд харуулан 5 сая юань гаргаж, 25 мянгаас дээш хурга нядалж, жижиглэн боловсруулж байгаа аж ахуйн нэгжид нэг хурганы маханд 50 юанийн нөхвөр өгч, аж ахуйн нэгжүүдийн хурга худалдан авах үнийг тогтворжуулж, малчдын орлогыг тогтвортой байлгах талыг батлах арга хэмжээ авсан нь үүний бас нэгэн шалтгаан болно.

Вэйшинь махны үйлдвэрийн компанийнхан өнгөрсөн 11 дүгээр сард өвлийн төл тосож байгаа малчидтай хурга худалдан авах гэрээ байгуулж, энэ жилийн 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө дахин малчидтай хургаа хэзээ борлуулах, хэчнээн хурга борлуулах талаар нарийн гэрээ байгуулсны дараа, өөрийн компанийн өдөрт нядлах хүчин чадал хэмжээтэйгээ уялдуулан малчдад хурга борлуулах өдрийг нь зохицуулж өгчээ. Ингэснээр малчид хургаа тээж ирээд нэг их удахгүй борлуулдаг болохоор тарга хүч нь тийм их буурахгүй аж.

- Бид өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас эртийн төл тосож байгаа малчидтай гэрээ байгуулахдаа зах зээлийн үнээс килограмм бүрд 1-2 юань өндөр үнээр авна гэж тогтсон. Энэ жил махны компани 700 гаруй өрхтэй 80 мянган хурга худалдан авах гэрээ байгуулж, одоо килограмм бүрдээ 45 юаниар эртийн төл авч боловсруулж байгаа юм гэж Вэйшинь махны үйлдвэрийн компанийн Нин Вэйшинь захирал өвлийн төл авч байгаа тухайгаа ярьж билээ.

Ерөнхийд нь ярихад, Сөнид баруун хошуунд нутагшиж буй эдгээр махны аж ахуйн нэгж уг нь намар болоход үүдээ нээж мах боловсруулдаг байсан арга барилаа өөрчлөн зун махаа гадагш борлуулах замыг нээсэн байна. Ингэж улирал солин борлуулах болсноор өөрийн боловсруулж байгаа махаа өндөр үнээр гадагш борлуулж чадсан бөгөөд малчдыг ч хамруулан эртийн төл тосуулж, малын үнийг нь өсгөж чадсан байна. Мөн тус хошууны Засгийн газар үйлчилгээний Засгийн газрын үйл хэргээ бүрэн төгөлдөр харуулж, малчид, аж ахуйн нэгжид зах зээлийн заавар өгч, малчид малаа өндөр үнээр борлуулах, аж ахуйн нэгж борлуулалтаа нэмэгдүүлэхэд хялбар үйлчилгээ үзүүлж байгаа нь Засгийн газар, аж ахуйн нэгж, малчин өрхийн хамтран ажиллаж мал аж ахуйгаа хөгжүүлэхэд сайн суурь тавьсан байна.

Сөнид баруун хошуунд том аж ахуйн нэгж болон малчдын ашиг тусын хамтын цогцын анхны алхам бүрдэж, “дөрвөн улирлаар зарцуулалт хийж, тэнцвэртэйгээр зах зээлд гаргах” сүвэгчлэл хийх болсон нь Шилийнгол аймгийн хонь маллах аж үйлдвэрийн эрүүл хөгжлийг ахиулж, малын зарцуулалтын эрэлттэй бус улиралд махны аж ахуйн нэгжийн ашиг орлогын нэмэгдлийг батлахын зэрэгцээ малчид малаа өндөр үнээр борлуулахад бүрэн боломжтой туршлага болж байгаа юм.

Зохиогч: Хад
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл