Алшаа аймгийн тэмээний тоо толгой нэмэгдлээ
2019-03-25 21:06
Алшаа аймгийн тэмээний тоо толгой нэмэгдэв.

Сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ы Алшаа аймгийн хос бөхт тэмээний тоо толгой нэмэгдсэн тухай сайхан мэдээ нийгмийн сүлжээгээр уламжлагдаж байна. Хамгийн сүүлийн үеийн статистикаар Алшаа аймгийн хос бөхт тэмээний тоо толгой 120 мянгад хүрч, өнгөрсөн жилийнхээсээ хэдэн мянган толгойгоор нэмэгдсэн байна. Энэ нь 2003 оны 65 мянган тоо толгой байсантай харьцуулбал нэг дахин өссөн үзүүлэлт гарчээ.

Алшаа аймаг одоогийн байдлаар тэмээний үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасган тэмээний сүү, ноос, мах, гар урлалын бүтээгдэхүүнийг нээн хөгжүүлснээр жилд 100 сая юаний өртөг бий болгож байна.
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
