“70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын хоёр дахь ээлжийн арга хэмжээ Баяннуур хотод үргэлжилсээр байна.
05 дугаар сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ы Баяннуурын Хангин хойд хошуунд хүрч тэжээх, нядлах, борлуулах ба тэжээлийн үйлдвэрлэлийг нэгтгэсэн орчин үеийн, том хэмжээний, стандартчилсан ӨМӨЗО-ы хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлэх тэргүүлэх аж ахуйн нэгж болох Өвөр Монголын Шюй-И мал аж ахуйн ХХК, эко хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тарих, борлуулах, боловсруулах, хамгаалалт, хүргэлт ба хорхой шавьжнаас сэргийлэх зэргийг нэгтгэсэн орчин үеийн ногоон хөдөө аж ахуйн жишиг- Кан Ерлай паркийн хөдөө аж ахуйн байгууламж, Улаанбух цөлийн цагаан будааны бааз, мөөг, цайны мод, органик хүнсний ногоо болон тухайн газрын өвөрмөц онцлогтой тариа тарьдаг нарны эрчим хүчний хөдөө аж ахуйн технологийн парк, “Хятадын олон улсын органик хүнсний үзэсгэлэнгийн алтан медаль”хүртсэн Шэнмү дэвшилтэт технологи зэрэгтэй танилцлаа.
Маргааш буюу 05 дугаар сарын 26-ны өдөр хоёр орны сэтгүүлчдийн баг Үхай хотод хүрэлцэн очиж сурвалжлах болно.
