ӨМӨЗО-ы Санхүүгийн газар 05 дугаар сарын 30-ны өдөр Шанхайн Хөрөнгийн Биржийн бонд гаргах системээр 22.02144 тэрбум юанийн 2018 оны ӨМӨЗО-ы Засгийн газрын бондыг амжилттай гаргасан байна.
Үүнд: 2.18255 тэрбум юанийн 3 жилийн хугацаатай бонд, 6.52767 тэрбум юанийн 5 жилийн хугацаатай бонд, 6.52767 тэрбум юанийн 7 жилийн хугацаатай бонд, 6.52767 тэрбум юанийн 10 жилийн хугацаатай бондыг хамарсан 21.76556 тэрбум юань ерөнхий бондыг гаргасан байна. Тендерт ялах норм нь тусбүр 3.77,4.08,4.15,4.30 хувьд хүрсэн байна. Үүнээс гадна 1.2794 тэрбум юанийн 5 жилийн хугацаатай бонд , 1.2794 тэрбум юанийн 10 жилийн хугацаатай бондыг хамарсан 2.5588 тэрбум юанийн тусгай бондыг гаргаж, тендерт ялах норм нь тус бүр 4.05,4.32 хувьд хүрсэн байна.
Энэ удаагийн гаргасан бондоор Өвөр Монголын бүх шатны Засгийн газрын 2018 онд хугацаа нь дуусах, хугацаа нь хэтэрсэн буюу ирээдүйд хугацаа нь дуусах зээлийн эх мөнгийг төлөхөд хэрэглэнэ.
