Цог дарга Эрээн хотын Засгийн газрын айлчлалын багийг хүлээн авч уулзсан Ерөнхий консулд талархлаа илэрхийлэн Ерөнхий консулын газраас олон жилийн турш Эрээн хотын гадаад харилцаанд үзүүлсэн дэмжлэгт мөн талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр энэ удаагийн айлчлалын зорилго болон Эрээн хот, ОХУ-ын сүүлийн жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны талаар Ерөнхий консулд танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ:
- Эрээн хот нь Эрхүү муж хоорондын найрсаг харилцааг маш чухалчлан үздэг бөгөөд одоогоор Эрхүү хотын хиймэл дагуулын хот болох Ангарск, БНТУ-ын Кизил хоттой олон улсын нөхөрсөг харилцаа байгуулах үе шатандаа байна. Эрээн хот болон Эрхүү мужийн бүс нутаг хоорондын солилцоо, хамтын ажиллагаанд Ерөнхий консул илүү анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Мөн 08-р сарын 17-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Эрээн хотод зохион байгуулах "2018 Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум"-д Ерөнхий консул таныг хүндэтгэн урьж байна гэжээ.
Ерөнхий консул Цао Юньлүн мөн Цог даргаар ахлуулсан айлчлалын багийг хүндэтгэн угтаж буйгаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
- Эрхүү дэх Ерөнхий консулын газар Эрээн хот болон Эрхүү мужийн харилцаа, хамтын ажиллагааны тухай маш анхаардаг бөгөөд үргэлжлэн анхаарал тавьж, дэмжлэг үзүүлэх болно. Эрээн хот болон Ангарск хот, БНТУ-ын Кизил хот хоорондын олон улсын нөхөрсөг харилцаа байгуулах ажлыг дээд түвшинд анхааран дэмжинэ гэжээ.
Эрээн хотын Гадаад хэргийн албаны эрхлэгч Нарс, Эрхүү дэх Ерөнхий консулын газрын ажилтнууд уулзалтад оролцсон байна.
