solongonews
ӨМӨЗО-ы Засгийн газар байнгын хурал хуралдуулжээ
2019-01-09 17:09
ӨМӨЗО-ы Засгийн газар байнгын хурал хуралдуулжээ.

ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь 01 дүгээр сарын 08-нд ӨМӨЗО-ы Засгийн газар байнгын хурлыг даргалан хуралдуулжээ.
Уг хурлаар энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр тохиож байна. Мөн баян чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахын гол нэг жил юм.

Өндөр хариуцлагатай сэтгэлээр Засгийн ажлаа төлөвлөн, нийтийн зөвшилцөлд хүрсэн, хүмүүсийн урам зоригийг  хөвчилсөн тайлан гаргахыг хичээх хэрэгтэй. Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзлээр удирдуулан, Ши Жиньпиний Өвөр Монголын ажлын талаарх чухал зааврыг сайтар хэрэгжүүлж, бодитой байдалтайгаа уялдуулан шаргуу ажиллах хэрэгтэй. Бид үнэнийг эрэн сурвалжилж, өнгөрсөн жил олсон амжилт, онцлох үйл явдлуудыг тоймлож, тулгарч буй боломж, сорилтуудыг судалж, эерэг хүлээлтийг гаргаж, бүхэл бүтэн нийгмийн итгэл үнэмшил, шийдвэрийг урагшлуулахыг зорих ёстой. Сайн чанарын хөгжлийг дэмжих тодорхой арга хэмжээнүүдийг судлах хэрэгтэй гэж онцолжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл