solongonews
Эрээн хотын удирдлага Монгол Улсын УИХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
2018-03-30 21:42
Уулзалт боллоо.

   

     Шилийнгол аймгийн хорооны гишүүн, Эрээн хотын Намын нарийн бичгийн дарга Тянь Юүн 03-р сарын 21-ний өдөр Монгол Улсын УИХ-ын төлөөлөгчдийн багийнхантай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр тал хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хил дамнасан аялал жуулчлал, олон улсын тээврийн талаар ярилцлага өрнүүлсэн байна.

    Эрээн хотын Засгийн газрын дарга Лиү Жипин, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын эрхлэгч Уул, Эрээн хотын орлогч дарга Цогжил, Дү Дэшинь, Монгол Улсын УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин нар уулзалтад оролцсон байна.

    Тянь Юүн илэрхийлэхдээ: - Хятад, Монгол хоёр улс ямагт хоёр талын бүхий л цар хүрээнд хөгжлийг анхааралдаа авч, Монгол Улсын шинэ хугацааны удирдлага болон Улсын Их Хурал, Хятад, Монголын харилцааг маш хүндэтгэн үзэж, хоёр талын нөхөрсөг хөгжилд маш сайн суурь тавьсан байна. 

    Тэрээр Монгол Улсын талын дурдсан хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хил дамнасан аялал жуулчлал болон хоёр талын хамтын ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудалд нэг бүрчлэн хариулт өгч: - 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр тал хамтын ойлголцолд хүрсэн бөгөөд хоёр талын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ бүх талын хөгжил шинэ эринд орж, Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт ахицтай болсон байна. Монголын талаас хүсэх нь Хятадын талын энэхүү үйл ажиллагааг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж, Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хэлэлцээрийн биеллийг илүү ахиулж, хоёр орны эдийн засгийн хөгжлийн төлөө хамтдаа хичээн зүтгэе гэсэн байна.

    Лиү Жипин хэлэхдээ: - Сүүлийн жилүүдэд Эрээн хот болон Дорноговь аймгийн бүхий л цар хүрээний хамтын ажиллагаа гүнзгийрэхийг дагаад хоёр талын нөхөрсөг хамтын ажиллагаа ч сайжирсан байна. Хоёр тал Монгол Улсын ерөнхий сайдын Хятад улс дахь албан ёсны айлчлалын алтан боломжийг түшиглэн Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хоёр улсын Засгийн газрын хоорондох хэлэлцээрт гарын үсэг зурах болон хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талд шинэ ахиц гаргахыг хүсэж байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүнийг хилээр оруулах, байгалийн хий хадгалах, амьд хонь хилээр оруулах зэрэг талд хоёр орны хооронд өндөр чансаа бүхий ажлын байгууламжийг бий болгож, хоёр талын ирээдүйн хамтын ажиллагаанд бат бэх суурь тавихыг хүсэж байна гэлээ.

     Б.Дэлгэрсайхан хэлэхдээ: - Сүүлийн жилүүдэд хоёр улсын тэргүүний уулзалт болон хамтын зүтгэлээр хоёр улсын нөхөрсөг хөршийн хамтын ажиллагаа урт хугацааны хөгжлийг олсон байна. Энэ нь Монгол Улс болон Эрээн хотын хамтын ажиллагааг ахиулахад маш чухал нөлөө үзүүлэх болно. Монгол Улсын ерөнхий сайд тун удахгүй Хятад улсад айлчлал хийх болно. Энэ удаагийн айлчлал нь Эрээн хот болон Замын-Үүд хотод чухал бөгөөд Хятад, Монголын хөгжлийг ахиулахад маш чухал нөлөө үзүүлэх нь лавтай. Тэрээр мөн энэ удаа Хятад улсад айлчлал хийсэн багийн бүх гишүүд чиг үүргээ бүрэн гүйцэд биелүүлж, хоёр улсын хамтын ажиллагааны арга хэмжээг улсын дээд зэрэглэлийн холбогдох газруудад цаг тухайд нь хүргэж, бүх төрлийн хамтын ажиллагааг хамтдаа ахиулахаар хичээнэ гэжээ.

    Уулзалтын дараа Эрээн хотын Засгийн газрын дарга Лиү Жипин болон Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин нар Эрээн хот, Дорноговь аймгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хоёр тал эдийн засаг, арилжаа худалдааны цар хүрээ, хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл боловсрол, спорт, эрүүл мэнд зэрэг цар хүрээнд хамтран ажиллах, ашигт малтмалын бүтээгдэхүүн, малын бүтээгдэхүүнийг хилээр оруулж гаргах зэрэг талд хамтран ажиллахаар зөвшилцсөн байна.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Эрээн вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл