
Өвөр Монголын малчдын амьдралыг харуулсан бүтээл

Гадаадын хүмүүсийг зургалсан нь

Зураглаачид бүтээлээ танилцуулж байна

Барын сэдэвт зургууд нь хүмүүсийн анхааралд хүрлээ


Үзэсгэлэн сурагчдын анхаарлыг татаж байна
Өвөр Монголын Соёлын танхим, Өвөр Монголын Үндэстний Хэрэг Эрхлэх Зөвлөл болон Өвөр Монголын Их Сургууль хамтран зохион байгуулсан “Монгол эмэгтэй зураглаачид дэлхийг харуулах нь” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 5 дугаар сарын 11-ний өдөр Өвөр Монголын Их Сургууль дээр нээгдлээ. Монгол эмэгтэй зураглаачдын урлагийн онцгой хэв намба, онцгой урлагийн онцгой мэдрэмжээрээ хүмүүсийн анхааралд хүрч олон газар уригдаж үзэсгэлэнгээ нээхээр боллоо. Энэ удаагийн үзэсгэлэн нь Өвөр Монголын их дээд сургуулийн 2017 оны “Итгэлээ даган умард хязгаарын мөрөөдлөө биелүүлье” сэдэвтэй хүмүүжлийн ажиллагааны “Сургуулийн хүрээний содон урлаг” цуврал үйл ажиллагааны нэг юм. Мөн Өвөр Монголын Их Сургууль байгуулагдсан 60 жилийн ойд зориулсан юм байна. Үзэсгэлэнд Оюунаа, Жинь Хуншя болон Вэнь Хуй зэрэг өөр өөр алба хашдаг гурван монгол эмэгтэй зураглаачдын 76 бүтээлийг дэлгэн үзүүлсэн бол эдгээр бүтээл нь ӨМӨЗО-ны байгалийн үзэсгэлэнт өнгө төрх, нийгмийн байдал, үндэстний соёл болон гадаадынхны амьдралыг харуулсан байна.
