Бугат хотын Хөдөө аж ахуй мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улаанхад хотын Хөдөө аж ахуй мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Баяннуур хотын Урадын өмнөд хошууны Хөдөө аж ахуйн радио телевизийн сургууль гэх 3 байгууллага энэхүү жагсаалтад бүртгүүлсэн байна.
2013 онд Өвөр Монголын Хянган аймгийн Залайд хошуу, Тунляо хотын Кай Лү шянь болон Улаанхад хотын Хорчин хошуунаас хөдөө аж ахуй мал аж ахуйн салбарын хөгжилд олон мэргэжилтэн болон шинийг санаачлах боловсон хүчин бэлдэх зорилгоор шинэ маягийн мэргэжлийн малчин тариачдыг хүмүүжүүлэх ажлыг өрнүүлсэн байна.
Энэ жилийн эхэнд Өвөр Монголын Өөртөө Засах Орон “Шинэ маягийн мэргэжлийн малчин тариачдыг хүмүүжүүлэх ажлын тухай санал”-д мэргэжлийн малчин тариачныг хүмүүжүүлэхээр гол болгож, тусгай мэргэжлийн болон тусгай үйлчилгээний маягийн шинэ малчин тариачин хүмүүжүүлэхээр хавсарган, жил бүр 10 мянга гаруй боловсон хүчийг хүмүүжүүлж, 2020 он болоход Өвөр Монголын хэмжээнд 50 мянга гаруй шинэ маягийн малчин тариачин хүмүүжүүлэхээр хичээн ажиллана. 5 жилийн хугацаанд Өвөр Монголын шинэ маягийн мэргэжлийн малчин тариачин хүмүүжүүлэх ажлын сургалт, стандартчилсан менежмент болон төрийн бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг системийг бүтээн байгуулна гэж онцолсон байна.
