Өнөөдөр буюу 3 дугаар сарын 30-нд ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн албанаас байгаль орчин экологийн хамгаалалтын бүтээн байгуулалтын цар хүрээний ойжуулж ногооруулах, үндсэн тал нутгийн тодотгол болон усны эрхийн солилцооны хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хурлаар 2005 оноос эхлэн Өвөр Монгол Хятад улсын хэмжээнд ойжуулж, үндсэн тал нутгийн зааг шугам ба талбайг тодорхойлох ажлыг эхлүүлж, арваад жилийн хүчин зүтгэлээр 2016 оны эцэс болоход ӨМӨЗО-ны нийт тодорхойлсон үндсэн тал нутгийн талбай 58.93 сая га-д хүрчээ. Үүнд 33 мал аж ахуйн хошуу нутаг, 21 хагас тариалах хагас мал аж ахуйн хошуу орон нутгийг багтаасан 63 хошуу шянийг багтааж байна. Үүнд үндсэн тал нутгийн талбайгаар тодорхойлогдсон нь энэхүү 63 хошуу шяний тал нутгийн талбайн 81.6 хувийг эзэлж байна гэжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ӨМӨЗО-ны үнээний сүү, хонины мах, нарийн ноост хонь, ямааны ноосны үйлдвэрлэлийн хэмжээ Хятад улсын хэмжээнд тэргүүн байранд баттай жагсаж, жил тутамд 5 сая тонн үнээний сүү, 150 мянган тонн махны төрөл (Үүнд хонины мах 500 мянган тонн) хангах хүчин чадалтай байдаг. Өвөр Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил нь Хятад улсын хөгжилд орлуулж болшгүй онц их хувь нэмэр оруулж байна гэж Хятадын Хөдөө аж ахуйн яамны зүгээс үнэлэн дүгнэсэн байна.
