solongonews
Аялал жуулчлал бүхий л харилцааны алтан гүүр
2017-09-27 12:31
Есдүгээр сарын 26-ны өдөр Хөххотод зохион байгуулагдсан Өвөр Монголын аялал жуулчлал ба “Түмэн газрын цайн зам” олон улсын аялал жуулчлалын танилцуулгын үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Гантөмөрийг сурвалжилсан юм.

- Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Хятад, Монголын экспо”-ны тухай сэтгэгдлээ хуваалцвал?

- Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогдсон, аж ахуйгаараа харилцан нөхсөн, соёл иргэншлээрээ харилцан эгнэгшсэн бүх талын стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Монгол Улсын “Талын зам”-ын санаачилга ба Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын стратеги нь илүү харилцан уялдаж, харилцан нийцэж, харилцан ашиг хүртэх нь Хятад, Монгол хоёр орны ард түмний хамтын хүсэл эрмэлзэл юм.

- Хятад, Монгол хоёр улс тэрчлэн олон улсын харилцаан дахь аялал жуулчлалын ач холбогдол?

- Хятад, Монгол хоёр улсын тэргүүлэгч Хятад, Монгол хоёр улс  хоорондын бүх талын хамтын хөгжлийн зорилтуудыг тавьсан. Энэхүү олон талын бодит амьдралд хэрэгдэг нь аялал жуулчлал болно. Иймээс соёл, боловсрол, эдийн засаг, хүмүүнлэг, шинжлэх ухаан зэрэг бүх талаар бодит амьдрал дээр хүрч байгаа нь аялал жуулчлал болно. Хоёр улсын хооронд цаашлаад гурван улсын хүрээнд “Түмэн газрын цайны зам”-ын аялал жуулчлалын холбоо гэж байгуулагдаж байгаа нь тус тусын улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх тодорхой асуудлууд байхаас гадна, бидний дунд хамтдаа шийдэх том зорилгыг гарган өгч байгаа нь энэ юм.

- Монгол Улс хойшид аялал жуулчлалын талаар Хятад улстай хэрхэн хамтран ажиллах төсөв төлөвлөгөөтэй байна вэ?

- Хоёр улс хооронд дотоодын аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлал, хөрш зэргэлдээх аялал жуулчлалыг өргөтгөнө. Хятад, Монгол хоёр улсын хоорондох уламжлалт сайн хөршийн харилцаандаа тулгуурлаж, “Нэг бүс нэг зам”-ын хүрээнд өөрсдийн аялал жуулчлалын хамтарсан шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ үзүүлнэ. Аялал жуулчлалын үр дүн нь зөвхөн нэг компанийн биш, ард иргэд баян чинээлэг, аз жаргалтай, эв найрамдалтай амьдрахад зориулсан аялал жуулчлалын хөгжлийн асуудлыг шийднэ.

- Аялал жуулчлалаар дамжин Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг хэрхэн шинэ түвшинд хүргэх вэ?

- “Түмэн газрын цайны зам”-ын аялал жуулчлалын холбоогоор дамжин хамтран юуг шийдэх, тус тусдаа юуг хийх шаардлагатай гэдгийг тодорхой тогтооно. Хятад улсын “Нэг бүс нэг зам”, Монгол улсын “Талын зам”, ОХУ-ын “Евро-Азийг дамнасан төмөр зам”-ыг идэвхтэй золгуулан нэвтрүүлж, Хятад, Монгол, Орос олон улсын хамтын ажиллагааны коридорыг байгуулах нь гурван улсын тэргүүний хамтын ойлголт болохоор барахгүй гурван улсын ард түмэн тэрчлэн “Нэг бүс нэг зам” дагуух улс орны хамтын хүсэл шаардлага болно.

Хятадын Монгол Улсаар дамжин Европ тивд хүрэх зам бол “Нэг бүс нэг зам”-ын чухал бүрэлдүүн хэсэг мөн. Иймээс Хятад, Монголын хамтын ажиллагаа солилцоог чангатгах нь “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг хэрэгжүүлэх чухал агуулга юм. Аялал жуулчлалаар дамжуулж өмнөх уламжлал ёс заншил, үг яриа, үйл ажиллагаагаа хэрхэн бодит болгож, өнөөдөр 21 дүгээр зуунд хүчээ нэгтгэн дараагийн шатанд яаж хүрэх вэ гэдэг төслүүдийг ярилцах шаардлагатай. Аялал жуулчлалын аж үйлдвэрлэлээр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж сайжруулах зэрэг олон талыг бодох шаардлагатай.

Зохиогч: Б.Нарантуяа
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл