solongonews
Өвөр Монголын 70 жилийн ойд зориулсан фото зургийн үзэсгэлэн
2017-08-04 19:22
Өвөр Монголын Уран зургийн ордонд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Хорчин Баруун Гарын Дунд хошууны уран бүтээлчдийн фото зургийн үзэсгэлэн 8 дугаар сарын 3-ны өдөр нээгдлээ.

        Үзэсгэлэнг Хянган  аймгийн Намын хорооны ухуулах хэлтэс, Хорчин Баруун Гарын Дунд хошууны намын хороо, Засгийн ордноос  голлон эрхэлж, Хорчин Баруун  Гарын Дунд хошууны намын хорооны ухуулах хэлтэс, Хорчин Баруун Гарын Дунд хошууны Соёл, биеийн тамир, радио,  телевизийн товчоо, Хорчин Баруун Гарын Дунд хошууны Утга  урлагийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. 

Хорчин Баруун Гарын Дунд  хошууны Соёл, биеийн тамир, радио, телевизийн товчооны дарга Бай Жан-У:

- Энэ үзэсгэлэнг  гаргахын төлөө бид хүлээж авсан 700  гаруй бүтээлээс шилдэг 120-ийг сонгон авч, үзмэр  болгосон юм. Эдгээрийг мэргэжлийн зурагчид болон сонирхогчдын  бүтээл бөгөөд Хорчин Баруун Гарын Дунд хошууны онгон байгаль, соёл  иргэншил, үндэстний зан заншил,  өөрчлөлт хөгжлийн амжилтыг харуулсан юм  гэжээ.

Үзэсгэлэн 8 дугаар сарын 3-наас 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл