solongonews
Рашаан форумын үеэр-1
2018-09-17 20:22
Рашаан форумын үеэр...

Дэлхийн экологийн орчныг хамгаалах нь хүн бүрийн хариуцлага

Дэлхийн хөгжлийн сангийн тэргүүлэгч: - Дэлхийн бөмбөрцөг бол нэг том гэр бүл мөн. Дэлхийн бөмбөрцгийн орчныг хамгаалах нь энэ бөмбөрцөг дээр аж төрж байгаа хүн бүрийн үүрэг хариуцлага мөн. Өвөр Монголын талаас дэлхийн дулаарлын талд үр дүнтэй арга авахад өөрийн хүчин чадлаа гаргахад бэлэн байна гэлээ.

Рашааны өнгө үзэмж бол байгалийн онгон төрх мөн

Хятад улсын орчныг хамгаалах холбоод хурлын хэрэг эрхлэгч: - Тал нутгийн үндэстний байгальд хайртай, байгалийг дээдлэх, эх орноо хайрлах ухамсар бол бусад улс үндэстний суралцах эрхэм соёл мөн. Рашааны сайхан өнгө үзэмж бол дэлхийд ховорхон үлдэж байгаа байгалийн онгон төрх мөн. Энэ бол хүн байгалийн эв нэгдлийн бүрэн тайлбар мөн гэжээ.

Олон улсын дэвшсэн технологийг суралцъя

Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн академич: - Энэ удаагийн форумаар аливаа улсын дэвшсэн технологиос суралцаж, Хятад улсын мал аж ахуй, экологийн аялал жуулчлал зэрэг талд хэв загвар хангахыг хүсэж байна. Бид адил бус соёлыг хүлээн зөвшөөрч харилцан хүндэтгэж, хамтын ашиг тусын тулд хамтдаа хичээж, хамтдаа баян жаргалтай ирээдүйг цогцлооё” гэв.

"Ногоон" орчны бүтээн байгуулалтын мөнхийн сэдэв

Хятад улсын инженерийн хүрээлэнгийн академич: - Өвөр Монгол нь тал нутгийн соёлын хөрсөнд үндэслэж, экологийн бүтээгдэхүүний үнэ цэнийг хайж, хүн төрөлхтний нийгэмд Өвөр Монголын орлож болшгүй хүчин зүтгэл үзүүлж, “ногоон” нь орчны бүтээн байгуулалтын мөнхийн сэдэв хэмээхийг дэлхийд таниулах хэрэгтэй. Мөн форумаар Өвөр Монголын экологийн бүтээн байгуулалт, тал нутгийн нүүдлийн мал аж ахуйн бүтээн байгуулалт зэрэгт туршлага, мэргэжилтний үйлчилгээ дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Зохиогч: Уртанаст, Билигт, Бао Мэйрүн
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл