Өвөр Монголын Радио телевиз хорооноос зохион байгуулсан 2018 оны найман муж орны монгол радио телевизийн сэтгүүлчдийн хурал 12-р сарын 05-ны өдөр Хөххотод болов. Өвөр Монголын радио телевиз хороо болон найман муж орны радио телевизийн 120 гаруй төлөөлөгч уг хуралд оролцсон байна.
Найман муж орны монгол радио телевизийн сэтгүүлчдийн хурал нь Өвөр Монголын радио телевиз хорооноос жил бүр зохион байгуулдаг гол сэдэвт ажлын хурал бөгөөд голдуу Хятадын хүрээнд хамрагдсан монгол радио телевиз зэрэг хэвлэл мэдээллийн нэгжийн ажлын хамтын ажиллагаагаа ахиулах, туршлага хуваалцах, харилцан суралцах, монгол радио телевизийн мэдээ мэдээллийн сурталчилгааны ажлыг хөгжүүлэхэд зорилго тавьсан байна.
Хурлын үер найман муж орны монгол радио телевизийн хамтын ажиллагаа болон Өвөр Монголын аймаг хот, хошуу шяний радио телевизийнхний үүрэг хариуцлага, үнэ өртөг бүхий мэдээ мэдээллийг сурвалжлан бичиж, Өвөр Монголын радио телевиз хорооны мэдээ мэдээллийн сурталчилгааны ажилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Үүний зэрэгцээ Гансүү мужийн Сүвэй шяний радио телевиз хороо, Тунляо хотын радио телевиз хороо, Хөвөөт шар хошууны радио телевиз хороо зэрэг 15 байгууллага нэгж болон Фү Шань, Уянга, Цэнгэл, Уяхан зэрэг 18 шилдэг сэтгүүлчдэд шагнал гардуулсан байна.
Хурал нь хоёр өдрийн хугацаатай үргэлжлэх бөгөөд хурлын хугацаанд Өвөр Монголын Өдрийн Сонин, Өвөр Монголын Радио телевиз хорооны холбогдох ажилтан шинэ цаг үеийн шинэ хэвлэл мэдээллийн хөгжил, гадаад ухуулгын өөрчлөлт шинэчлэлт зэрэг олон тусгай сэдэвт тайланг хийх болно.
