solongonews
Лян Дэбаогийн органик цагаан будаа
2018-10-26 21:08
Өвсний түрүү шаргалтан баян намрын өнгө энэ нутагт морилон саатав. Найман хошууны Баянтал суурингийн Дөрвөн-Овоо багаар хүрэхэд өрх бүрийн өмнөх элсэнд тарьсан цагаан будаа нь салхины аясаар найгаж харагдана.

Тус багийн байгаль орчны хувьд цөл ихтэй, хүн амьтны бараа дэмий харагдахгүй тархай бутархай суурьшиж байсан бол 2008 онд нэгдсэн байдлаар нүүлгэж ирснээр тохитой тарианы газар гэж үгүй байжээ. Иймээс хэдэн жилийн өмнө энэ багийн зөвлөлөөс нэгэн компанитай хамтран элсэнд цагаан будаа тарих төслийг хэлэлцэж тохирсон байна. Тэр цагаас хойш айл бүрийн өмнө 5 мү органик элсэн тутарга туршилтаар тарин амжилтад хүрсэн байна. Цөлд цагаан будаа тарьж, ургац сайтай байсан болохоор өргөтгөж айл бүрийн өмнө 10 мү болгон нэмэв. Иймээс тус багийн 65 өрх нийт 650 мү элсэнд цагаан будаа тарьж, жилийн орлого нь ч их сайн байна.

Лян Дэбао бол энэ айлуудын нэг төлөөлөх өрхийн эзэн юм. Тэрээр энэ жил 65 настай, гурван хүүхэд нь бүгд өөр газар ажиллаж, сурч байгаа болохоор эхнэрийн хамт хөдөө орон нутагтаа амьдарч байна. Тэднийх элсэнд цагаан будаа тарин бага бус орлого олжээ.

- Органик бордоо хэрэглэсэн бохирдолгүй цагаан будаа болохоор мү бүрийн уналт нь 350 килограмм болно. Органик бус цагаан будааг бодвол уналт нь өндөр биш ч килограмм бүрийн үнэ нь харин өндөр байдаг болохоор жилийн 20 мянга гаруй юанийн цэвэр орлого олж байгаа. Эрдэнэ шиш тарьснаас илүү орлоготой, зах зээл сайн байдаг хэмээн Лян Дэбао гуай ярив.

Тэдний багийн цагаан будааны үр бордоог оруулах, мэргэжлийн сургалт явуулах, тарьж хураах, борлуулах зэрэг бүх үйл явцыг нэгдсэн байдлаар төлөвлөж байгаа болохоор тариачдын ургацыг баталснаар барахгүй цагаан будааны чанарыг ч баталж, органик бүтээгдэхүүний гэрчилгээтэй болохоор килограмм бүрдээ багадаа 6 юаньд хүрдэг.

Өмнө нь өвс ч ургадаггүй байсан хожгор манхныг орлого сайтай органик цагаан будааны тариалангийн газар болгон өөрчилж, өөрийн хэрэглээний цагаан будааг шийдсэнээр барахгүй орлого нь ч нэмэгдэн Лян Дэбао гуайн сэтгэл хангалуун сууна. Элсэнд тарьсан цагаан будаа нь элс манхныг тогтворжуулах, хөдөлмөр хүч хэмнэх, ус хэмнэх зэрэг олон давуу талтай болохоор манхан газрын иргэдийн амьдралаа өөд татах амин эрдэнэ болсон байна.

- Органик цагаан будаа нь зах зээлд худалдаалагдаж байгаа бусад будааг бодвол ямар ч химийн бордоо ороогүй. Зөвхөн усыг нь дутаахгүй байхад л болдог. Арчлахад маш амар, амттай, шим тэжээлийн талд ч сайн байдаг болохоор борлуулалт маш сайн байдаг гэж Лян Дэбао гуай шинэ цагаан будаагаа магтан баясна.

Элсэнд тарьсан цагаан будаа нь цөлөрхөг газрын байгалийн онцлог, усанд тарьсан цагаан будааны ургалтыг үндэслэн, хөрсний шим тэжээл маш муу төдийгүй салхи ихтэй нүүдлийн дов буюу довын хоорондох газарт элс оруулан газар тэгшлээд доор нь тор дэвсэн нэвчихээс хамгаалан, найрлагатай бордоо оруулах, ус хэмнэн услах зэрэг ерөнхий арга хэмжээгээр тарьж, өндөр уналтыг батлах нэг зүйлийн арга мэргэжил болно. Манхан газар тор дэвсэж, цагаан будаа тарих болсон нь дэлхийгээр тарьж, дэвүүрээр хураах уламжлалт үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчилж, тариалангийн үйлдвэрлэлийн чадварыг дээшлүүлж, малчин тариачдын орлогоо нэмэгдүүлэх мөрөөдлийг биелүүлсэн байна.

Энэ жил Дөрвөн-Овоо багийн 65 өрх 650 мү органик цагаан будаа ч ургац сайтай байж, тус багийн тариачдын мэргэн үйл нь олон хүмүүсийн сонирхлыг татаж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл