solongonews
“Интернет сүлжээ+ мал аж ахуй”-н загвар биднээс хэр хол байна?
2018-06-22 09:38
Мал аж ахуйн шинэ загвар.

Өвөр Монголын шинэ мал аж ахуйн технологийн ХХК-иас санаачлан зохион байгуулж, Бээжингийн Дүн Фан Мэй Дэ технологийн ХХК, Шилийнгол аймгийн Үзэмчин хонины аж үйлдвэрлэлийн нийгэмлэг, Авга хошууны урианхай хонины аж үйлдвэрлэлийн нийгэмлэг хариуцан зохион байгуулсан “Интернет сүлжээ+ мал аж ахуй” чуулга уулзалт болон Өвөр Монголын мал аж ахуйн салбарын ерөнхий үйлчилгээний тавцангийн хэвлэлийн бага хурал 06 дугаар сарын 06-ны өдөр Шилийн хотод болсон. Шилийнгол аймгийн мал аж ахуйн салбар, банк санхүүгийн салбар болон бусад мал аж ахуйтай холбогдох нийгэмлэг хоршоо, малын эмийн бүтээгдэхүүний дэлгүүр зэрэг аж ахуйн нэгжүүдийн 150 гаруй төлөөлөгч тус уулзалтад оролцсон бөгөөд хурлаар “Мал аж ахуйн туслагч” АПП ашиглалтад орсныг зарласан байна.

“Мал аж ахуйн туслагч” гэдэг нь Өвөр Монголын мал аж ахуйн салбарын ерөнхийл үйлчилгээтэй тавцанд суурилан мал аж ахуйн бүс нутаг, мал аж ахуй, малчин түмэнд үйлчлэхэд гол зорилго тавьсан гар утасны АПП болно. Малчид зөвхөн тус АПП-г гар утсандаа суулгаж, ашиглаад сурахад интернет сүлжээг мал аж ахуйн үйлдвэрлэлдээ бүрэн ашиглах боломжтой болно хэмээн Өвөр Монголын шинэ мал аж ахуйн технологийн ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга дарга Буян-Арвижих танилцуулж байв.

“Мал аж ахуйн туслагч” AПП нь нийгмийн бүх салбаруудыг ерөнхий хамрах чадвартай тус AПП-гээр дамжуулан малчидтай хамтран ажиллах хүсэлтэй холбогдох бүхий л салбарууд харилцан ашигтай байх загвараар ажиллаж болдог байна. Жишээлэхэд, “Мал аж ахуйн туслагч” AПП ашиглалтад ороод нэг их удаагүй Авга хошуу, Шилийн хот, Зүүн, Баруун Үзэмчин хошууны 14 газар энэхүү АПП-г ашиглан хамтран ажиллаж байна. AПП-гээс малчдын анхаарлын төв болсон энэ жилийн малын үнэ ханшийн байдал, хүйтэн агуулахын ажил эхлэх цаг, хэдэн хурга худалдаж авах гэх мэтийн мал аж ахуйн салбаруудтай холбоотой зар мэдээг шууд харж болдог байна. Үүнээс гадна хүйтэн агуулахад малаа худалдахаар бол AПП-гээр дамжин цаг тогтож болдог аж. Ирээдүйд өвс бордоо, малын эм, мал тариалангийн машин бааз хэрэгсэл зэргийн аж ахуйн нэгжүүд AПП-г ашиглах боломжтой учир малчид гар утсаараа тэжээл бордоо, малын эм, мал тариалангийн машинаа ч захиалан авч болох болно.

Банк санхүүгийн систем АПП-г ашиглан хамтран ажиллаж эхэлбэл малчдад илүү их ашигтай байх нь мэдээж. Малчид хаврын улирлын өвс бордоо дутах, малын эмийн бүтээгдэхүүн худалдан авах зэрэг тулгам хэрэгцээтэй үед банкнаас олгосон зээлийг урьдчилан хэрэглэж, АПП-гээс шууд өвс бордоогоо захиалж авч болно. Намар болоход банкны зээл авсан малчдын малаа худалдсан мөнгөнөөс тавьсан зээлээ шууд хасаад авчих боломжтой болно. Энэ нь наад захдаа малчид зардал мөнгөний гачигдлаас болж өндөр хүүтэй зээл авах, зээлээр өндөр үнэтэй тэжээл бордоо авах зэргээс урьдчилан сэргийлж чадна.

- Энэ AПП-г хамгийн сүүлийн үеийн байдлаар судлан хийсэн болохоор хойшдын мал аж ахуйтай холбоотой бүх явцад үйлчлэх бүрэн боломжтой. Үүнээс гадна малчид үзэж ойлгоход хялбар байхаар бодож монгол үсгийн үйлчилгээг илүү сайжруулж байна. Манай малчид интернет сүлжээг мал аж ахуй үйлдвэрлэлдээ ашиглах нь зайлшгүй хандлага болж байгаа ойлголт авах хэрэгтэй бөгөөд интернет сүлжээний цаг үетэй зохицох хэрэгтэй байна гэж Шилийнгол аймгийн үзэмчин хонины аж үйлдвэрлэлийн нийгэмлэгийн дарга, Өвөр Монголын шинэ мал аж ахуй технологийн ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Буян-Арвижих ярив.

Хурал дээр Бээжингийн Дүн Фан Мэй Дэ технологийн ХХК-ийг үүсгэн байгуулагч, Өвөр Монголын шинэ мал аж ахуй технологийн ХХК-ийн ерөнхий захирал Жан Жүньган “Шинэ мал аж ахуй, шинэ хандлага, шинэ өртөг” гэх гол сэдэвт илтгэл тавьсан байна.

Энэхүү илтгэлд малын ашиг шимийн бүтээгдэхүүний тухай олон мэдээллийг бидэнд дамжуулж билээ. Хятад улсын мал тариалангийн бүтээгдэхүүний борлуулалт зах зээлд өдөр ирэх тусам эрэлттэй болж байхын зэрэгцээ хот суурингийн хэрэглээний бүтцэд ч өөрчлөлт гарсан бөгөөд хэрэглэгчдийн идээ ундааны 90 хувиас дээших нийлүүлэлт нь мал тариалангийн бүтээгдэхүүн байгаа гэжээ. Ялангуяа бохирдолгүй бүтээгдэхүүн, тэр дундаа Шилийнголын бохирдолгүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгцээ шаардлага нь нэмэгдсээр байгаа гэдгийг хэлж байв.

Иймээс бид “Интернет сүлжээ +мал аж ахуй” загвараар ажиллаж байгаа “Мал аж ахуйн туслагч” AПП бүтээгдсэн гэж ойлгож болно. Манай малчид шинийг санаачлах үзэл баримтлалын дагуу өөрийн үйлдвэрлэл амьдралаа зохицуулж байвал бэлчээрийн мал аж ахуйгаа тун удахгүй “Интернет сүлжээ +мал аж ахуй” загвараар маллана гэдэгт итгэж байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл