
Хөххотын Хотын цариг зам харилцааг байгуулах хамааралтын хувьцаат компаниас 07-р сарын 15-ны өдөр ӨМӨЗО-ы анхны метро - Хөххотын метро нэг номерт шугамыг урьдчилан тооцоолсноор энэ оны 12-р сарын сүүлчээр ашиглалтад оруулж, Өвөр Монгол орон “Метроны цаг үе”-д орох болно.
Хөххотын метро 1, 2 номерын шугам нь Өвөр Монголын анхны Хотын цариг зам харилцааны байгуулалтын төсөл юм. Нийт урт нь 49.027 километр, ерөнхий хөрөнгө оруулалт нь 37.361 тэрбум юаньд хүрсэн, нийт 43 өртөөтэй. Үүнд, метро 1 номерын шугам нь Баян тосгоны өртөөнөөс эхэлж, баруунтаа Гурвангэр өртөөнд хүрнэ. Нийт урт нь 21.719 километр. Метро 2 номерын шугам нь Рашаан замын өртөөнөөс эхэлж, хойшоо таван байшин зүүн өртөөнд хүрнэ. Аяллын шугам нь “L” хэлбэртэй. Метро 1 номерын шугамтай Синьхуа талбайн өртөөнд тоонолжин сэлгэж, замын нийт урт нь 27.308 километр байх болно.
Одоо хүртэл Хөххотын метро 1 номерын замын нийт шугам, цариг, цахилгаан зэрэг нь нэвтэрч, зам дагуух өртөөг байгуулан, туршин аялах зэрэг ажлыг яаралтай хийж байна. Урьдчилан тооцоолсноор 09 -р сарын 30-ны өдрөөс эхлэн туршин аялуулж, 12-р сарын эцэс гэхэд албан ёсоор аялуулна.

