"Өвөр Монголын аялал жуулчлал улам бүр эрчтэй хөгжиж, хилийн бүсийн аялал жуулчлалаас хил дамнасан жуулчлал болон хөгжиж байна" хэмээн ӨМӨЗО-ы Манжуур хотын боомтын аялал жуулчлалын компанийн ерөнхий захирал Шинь Пинрү сэтгүүлчид ярьсан юм.
04-р сарын 01-нд ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын хөгжлийн хорооны 10-аад хүнээр бүрдсэн баг Оросын Екатеринбург хот дахь аялал жуулчлалын солилцооны үйл ажиллагаан оролцсон нь Эрхүү, Новосибирск хотод хийсэн айлчлалын дараах гурав дахь өртөө юм.
Саяхан өндөрлөсөн "ОХУ-ын Москвагийн Олон улсын аялал жуулчлалын XIII үзэсгэлэн яармаг"-т Өвөр Монгол "Цайны зам" үзэсгэлэнгээр оролцжээ.
ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны албаны тал мэдэгдэхдээ, хамтын ажиллагааныхаа үндсэн дээр Өвөр Байгаль, Бүгд найрамдах Буриад улс, Эрхүү, Красноярск, Новосибирск, Свердловск зэрэг мужийн аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран ажиллаж, аялал жуулчлалын маршрут гарган, Хятад, Оросын онцлог бүхий хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх болно гэжээ.
Өвөр Монгол бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна
2018-04-02 15:42
Өвөр Монгол бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
