Хөххот - Бугат хүрэх авто зам бол Хятадын гол шугам болох “Таван хөндлөн долоон гулд” Датүнгээс Лхаса хүрэх шугамын гол бүрэлдэхүүн хэсэг, нийт урт нь 151.128 километр болно.
1993 онд ӨМӨЗО-ны Засгийн газар тусгайлан бүх орны гол болох авто замын бүтээн байгуулалтын удирдах багийг зохион байгуулж, энэхүү хурдны замын бүтээн байгуулалтад шийдвэрлэх шаардлагатай нураах, газар худалдан авах асуудлыг тусгайлан судлав. Энэхүү хурдны авто замын түргэний засмал замын зураг төлөвлөгөөний үүргийг хүлээн авсан Өвөр Монголын зам харилцааны зураг төлөвлөгөөний инженерийн мэргэжлийн ажилтан хүнд бэрхшээлийг тэсвэрлэн өдөр шөнөгүй ажиллаж, хагас жилийн богино хугацаанд хайн шинжлэх зураг төлөвлөх бүх үүргээ биелүүлсэн байдаг.
1997 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Хөххот- Бугат хоорондын хурдны авто зам албан ёсоор ашиглалтад орсон. Өвөр Монголын “Наймдугаар таван жил”, “Есдүгээр таван жил”-ийн хугацаан дахь гол бүтээн байгуулалтын төрөл зүйл Өвөр Монголын хурдны авто замгүй байсан түүхийг эцэслүүлсэн юм. Баруун хойд бүс, Өвөр Монголын дунд баруун бүс болон Бээжингийн холбоог чангатгаж, Хөххот, Бугат, Ордос зэрэг эх баялаг төвлөрсөн бүсийн эдийн засгийн хөгжлийг түргэсгэж, эх баялгийг шилжүүлэх, нээлттэй хөгжихөд чухал ач холбогдолтой юм.
2000 оны 7 дугаар сард Хөххот - Бугат хоорондын хурдны авто замын давхар шугамыг бүтээн байгуулж эхэлсэн ба нийт 1.5 тэрбум хөрөнгө оруулсан байна. 2001 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөвлөсөн гол төслийг 9 сарын өмнө амжилттай дуусгаж, барилгын чанарын хяналтад шилдэг зэрэглэлд орсон байна.
2001 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөххот - Бугат хоорондын хурдны авто замын давхар шугам бүхлээрээ нэвтэрч, Өвөр Монголын хоёр том хотын хооронд явах цагийг хэмнэснээр барахгүй хоёр том хотын хөрөнгө оруулалтын орчин тойрныг сайжруулж, Өвөр Монголын дунд хэсгийн газар орны эдийн засгийн хөгжлийг хүчтэй дайчилсан байна.
2013 оны 9 дүгээр сард Хөххот - Бугат хоорондын хурдны авто замын өргөтгөн байгуулах ажил дуусаж, Өвөр Монгол анхдагч хос чиглэлийн 8 хурдны замтай болсон юм.
