Шилийн хот - Эрээн хот чиглэлийн галт тэрэг шинэчлэгдлээ
2017-05-12 22:05
Шилийн хотоос Эрээн хот чиглэлийн К7927/К7928 зорчигчийн галт тэрэг энэ оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шинэчлэгдсэн байна.

Энэхүү шинэ галт тэрэг нь агааржуулагч болон битүүмжлэх чанар нь өмнөх галт тэрэгнээс нөхцөлийн хувьд нэлээд сайн, маш ая тухтай таатай болсон байна.
Галт тэрэг хөдлөх цаг:
К7927 галт тэрэг 09:47 цагт Шилийн хотоос хөдөлж, 11:00 цагт Авга өртөөнд, 12:22 цагт Зүүн Сөнид өртөөнд, 14:15 цагт Эрээн хотод хүрснээр нийт 4 цаг 28 минут аялах юм.
К7928 галт тэрэг 15:00 цагт Эрээн хотоос хөдөлж, 16:39 цагт Зүүн Сөнид өртөөнд, 18:04 цагт Авга өртөөнд, 19:21 цагт Шилийн хотод хүрснээр нийт 4 цаг 21 минут аялах юм.
Тасалбарын үнэ:
Унтлагын орны үнэ 100.5 юань
Суудлын үнэ 54.5 юань

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх
