Синьхуа агентлагийн мэдээ: 09-р сарын 09-нд ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод олон орон, бүс нутгийн засгийн газар, аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид хуран цуглаж, экологийн чадавхийг дээшлүүлэх талаар хэлэлцэж, хамтран ажиллах боломжийн талаар зөвшилцсөн байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас БНХАУ-д суугаа төлөөлөгч Девананд Рамиах:
- Хятад улс ногоон хөгжлийн замаар замнаж, экологи, байгаль орчны хамгаалалт, цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах тал дээр дэлхийд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж байна. Хүн төрөлхтөнд өнөөдөр экологийн систем доройтох, байгалийн нөөцийг хэт ашиглах зэрэг асуудал тулгамдаж байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийн тулд засгийн газрын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах ёстой гэж хэллээ.
Хятадын Олон улсын экологийн чадавхийн чуулга уулзалтыг 2008 оноос эхлэн 7 удаа зохион байгуулж, экологийн салбарын үндэсний зэрэглэлийн солилцоо хамтын ажиллагааны чухал индрийн нэг болсон юм. Энэ удаагийн чуулга уулзалт хоёр хоног үргэлжилж, "Экологийг тэргүүнд, ногоон хөгжил" гэсэн уриан дор Өвөр Монголын онцлог бүтээгдэхүүний давуу талаа ашиглан, экологийн засаглал, эрчим хүчний орчин, шинэ хэлбэрийн аялал жуулчлал, хөдөө аж ахуй, онцлог соёл зэрэг салбарыг чухалчлан, экологийн бүтээн байгуулалтын үр дүнг хуваалцаж, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ боломж хайх зорилготой юм.
