“70 жилийн гэрч” Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа Өвөр Монголын Бугат хотод үргэлжилж байна. Хоёрдугаар багийн сэтгүүлчид 04-р сарын 16-ны өдөр энэ удаагийн үйл ажиллагааны эцсийн цэг болох Бугат хотын Өсвөр насны хүүхдүүдийн хөгжлийн төвтэй танилцлаа.
Бугат хотын Өсвөр насны хүүхдүүдийн хөгжлийн төв нь Бугат хотын Чин Шань дүүрэгт байрладаг бөгөөд барилга байгууламжийн хувьд тус төв нь өсвөр насны хүүхдүүдийн соёл боловсрол, судалгааны хамгийн том цогцолбор юм. Өсвөр насны хүүхдүүдийн хөгжил, соёл боловсролын шинэлэг санаанд анхаарлаа хандуулж, сургуулиас гаднах шинэ хэлбэрийн сургалтын арга маягийг бий болгож, “Хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлж, хүүхдүүдэд аз жаргал бэлэглэх”-ийг зорьсон байна.
