solongonews
“Түмэн газрын цайн зам”-ын aялал жуулчлалын шинэ ирээдүйг нээнэ
2017-09-27 16:54
Хэдэн зууны тэртээх “Торгоны зам” нь арилжаа худалдааны чухал шугам, соёл иргэншлийн ачаалбар байсан бол 21 дүгээр зууны өнөөдөр болоход тэр нь шинэ хэлбэрээр дэлхийн хараанд дахин хүрлээ.

Эдийн засгийн нэмэгдэл, ажил олголтын чухал арга хэлбэр болсны хувьд аялал жуулчлал нь орхигдуулж болохгүй чухал байр суурьтай юм. Өвөр Монголын хувьд илүү өргөн дэлгэр хөгжлийн далд хүчтэй. “Түмэн газрын цайн зам” нь дэлхийн худалдааны шугам болсны хувьд зам дагуух бүх улс орны аж ахуй, соёлын хөгжилд урьд өмнө гараагүй шинэ хөгжлийн алтан боломжийг олгосон байна.

Алтан намрын есөн сард “Хятад, Монголын хоёр дахь экспо”-ны нэг агуулга болох Өвөр Монголын aялал жуулчлал ба “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын танилцуулгын хурал 9 дүгээр сарын 26-ны үдээс хойш Хөххотод зохион байгуулагдлаа.

Танилцуулгын хурал нь морин хуурын яруу эгшиг хөөмийн түрлэгээр хөшгөө сахаж, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ай Лихуа үг хэлж, “Нэг бүс нэг зам”-ын санаачилга дор Өвөр Монгол аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлж байгаа талаар нарийн танилцууллаа.

Хятад улсын Улсын аялал жуулчлалын товчооны аялал жуулчлалыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Шюй Япин үг хэлж, ирээдүйн таван жилд Хятад улсын 700 сая хүн гадаадад аялах болно. Хятад улсын Засгийн газар аялал жуулчлалыг дээд хэмжээгээр чухалчилж, байнгын чанартай хөгжлийг ахиулна гэжээ.

Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын товчооны дарга С.Бат-Эрдэнэ:

- Хятад, Монгол хоёр улсын нөхөрсөг харилцаа олон жилийн түүхтэй бөгөөд олон цар хүрээнд хамтран ажиллаж байдаг. “Түмэн газрын цайны зам”-аар дамжуулан аялал жуулчлалын ажлын хувьд нэгэн шинэ хөгжлийн эрин айсуй гэдгийг харуулж байна гэлээ.

Өвөр Монгол, Монгол Улсын Дорнод аймаг, Анхуй мужийн Хуан Шан хот, ОХУ-ын хил дагуух орны төлөөлөгчид сурталчилгааны видео бичлэгийг олон нийтэд дэлгэн, бүс нутгийн аялал жуулчлалын талаар танилцуулсан байна.

Энэ удаагийн танилцуулгын хуралд мөн “Түмэн газрын цайн зам”-ын холбооны дөрвөн шинэ гишүүн нэгжид хаяг самбар гардуулах үйл ажиллагаа зохион байгуулжээ. Монгол Улсын Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь энэ удаад шинэ гишүүнээр элссэн байна. Тус аялал жуулчлалын газар нь 2001 онд байгуулагдаж, анх байгаль орчныг хамгаалах, байгаль орчны хуулийг хэрэгжүүлдэг  2009 оноос эхлэн аялал жуулчлал уруу оржээ. Аялал жуулчлалын газрын дарга Д.Сүрэн:

- “Түмэн газрын цайн зам” бол эрт үедээ Замын-Үүд, Эрдэнэт, Сайншанд, Алтанширээ, Айраг зэрэг сумаар дамжиж байсан. Иймээс энэ удаа манай аймаг “Түмэн газрын цайн зам”-ын холбоонд элсүүлэхээр хэссэн нь амжилттай болсон. Шинэ гишүүн болж, үүрэг хариуцлага илүү хүндэрч, цайны замын дагуух улс орны судалгаанд оролцон, мэдээллийн сангаа нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллана гэлээ.

Өвөр Монголын Улаанхад хотын уугуул Үнэнч Монгол Улсад 17 жил бизнес эрхэлж байгаа. Тэрээр энэхүү хуралд оролцсон юм. Түүний “Цагаанмөрөн ХХК” нь Монгол Улсад зочид буудал, уурхайн машин тоног төхөөрөмж зэрэг олон хүрээг хамарч байсан бол одоо аялал жуулчлалын салбарт мөн хүч үзэхээр төлөвлөжээ. Тэрээр:

- Хятад улсаас “Нэг бүс нэг зам” санаачилга дурдсан нь бидэнд маш их боломжийг олгосон. Зам дагуух улсуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хоёр улс орны жуулчдыг татаж, бидний орлогын нэмэгдүүлэх боломжтой. Хоёр улсын экспо нь бидний хойшдын хамтын ажиллагаанд гүүр холбоос болж, итгэл зоригийг нэмэгдүүлсэн гэв.

Хурлын төгсгөлд Хятад, Монгол, Оросын аж ахуйн нэгж, аялал жуулчлалын чиглэлийн сургуулиуд хамтын ажиллагааны хэлэлцээр хийж, гурван улсын төлөөлөгчид морин хуурын уянгат аяцаар Хятад, Монгол, Оросын “Түмэн газрын цайн зам”-ын худалдаа аялал жуулчлалын аяны танилцуулах үйл ажиллагаа эхэлснийг зарлажээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл