Тус сургууль “Үйлсийн эрхэм нь үнэн заах, сурлагын нандин нь бодитой сурах”-аар сургууль эрхлэх үзэл санаагаа болгож, багш нараас“ явцыг чухалчлан боловсролыг нарийн боловсронгуй болгон хамтралцааг эрхэмлэх"-ээр ажлын суртлаа болгож, сурагчдад “Урамтай сурах, ухамсартай сурах, бүтээлчээр сурах”-аар дархан үүрэг болгож байдаг.
11 дүгээр сарын 28-ны өдөр Ордос хотын Отог хошууны Монгол үндэстний дунд сургуульд очиход ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг суралцах гурав дахь удаагийн хурал болж байлаа. Сургуулийн нарын бичгийн дарга Од:
- ХКН-ын ХIХ их хурлаас багш ажилтны урам зоригийг хөгжөөсөн дурдлага маш олон бий. Энэ сайхан дурдлагыг сайн суралцаж сургуулийнхаа бодит байдалтай уялдуулан хойшдын ажилдаа зохицуулалт хийнэ.
Сургуулийн дарга Баянцогт:
- Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол том ухаан шаардагдана. Сургууль эрхлэх баримжааг зөвхөн их сургуульд шалгуулан орох сурагчдын тоогоор баримжаалснаар болохгүй. Харин нийгэм нийтэд хэрэгтэй, ёс суртахуунтай, номтой хүн хүмүүжүүлэх хэрэгтэй. ХКН-ын ХIХ их хурлын тайланд багшийн марал, багшийн суртлыг чангатгаж өндөр боловсролтой багшийн эгнээг хүмүүжүүлэн нийгэм даяараа багшийг хөндөтгөж боловсрол сурган хүмүүжлийг санаачилна гэж дурдсан байна. Багш ажилтан бидэнд дээд хэмжээний ёс марал, ёс суртахуун шаардагдана гэж ярьлаа.
Мандарваа багш:
- ХКН-ын ХIХ их хурлын тайланд сурган хүмүүжлийг эхлээд хөгжүүлнэ гэж дурдсан байна. Энэ нь маш олон багш ажилтны сэтгэлд хүрчээ. Ялангуяа, сурган хүмүүжлийг эн тэргүүнд тавьсан нь багш ажилтан бидний хамгийн их омогшил. Сурган хүмүүжүүлнэ гэдгийг би хүн хүмүүжүүлнэ хэмжээн ойлгож ажилладаг. Сургууль бол хүн хүмүүжүүлэхийн их ухааны алтан өлгий, багш бол энэ их ухааныг совин цогцлогч юм гэж ярьсан юм.
Тус сургууль сургуулийн хүрээний соёлын үйл ажиллагааг чухалд үзэж, үндэстний онцлогтой өвөрмөц хэв маяг бүхий сургуулийг бүтээн байгуулж, сургуулийн сэтгүүл, сургуулийн сонин, сургуулийн радиог эрхлэн ажиллуулж, багш нарын “Оюун чихуур” уран илтгэлийн тэмцээн, сурагчдын “Тэнгэр -Монгол хүн”, “Алтан цээж” мэдлэгийн тэмцээн зэрэг уралдаан тэмцээнийг үргэлж зохион байгуулж байдаг.
