Өнөөдөр буюу 3 дугаар сарын 30-нд ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн албанаас байгаль орчин экологийн хамгаалалтын бүтээн байгуулалтын цар хүрээний ойжуулж ногооруулах, үндсэн тал нутгийн тодотгол болон усны эрхийн солилцооны хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав.
Хурлаар, Өвөр Монголын 17.33 сая га талбай салхи, элсэнд элэгдсэн талбай болон 12. 66 сая га талбай хөрсний элэгдлийн талбайн анхны алхмын нөхөн сэргээлт сайжирсан байна. Жил тутамд Шар мөрөнд урсан орох элс шавар 110 сая тонноор багассан байна.
Хятад улсын найм дахь удаагийн ой шугуйн нөөцийн шинжилгээ судалгааны дүнд илэрснээр, Өвөр Монголын ойн талбай нь 24 .86 сая га талбай болтол нэмэгдэн, Хятад улсад нэгдүгээр байранд орсон байна.

Мөн 2013 оноос эхлэн ӨМӨЗО-ны хэрэгжүүлсэн засмал замын дагуу хот суурингийн зах, үйлдвэрлэлийн парк, Шар мөрний хоёр эрэг, Далан хар уулын өмнө энгэр зэрэг гол орон нутгийн ойжуулалтын хэмжээ нь 565.33 мянган га талбайд хүрсэн байна.
