Үзэсгэлэнгийн үеэр Хятад улсын алдарт гэрэл зурагчдын мэргэжлийн агаарын камер ашиглан авсан 30 зургийг дэлгэн үзүүлсэн байна.
Соёлын болон сурталчилгааны салбар нь бусад салбартай хамтын ажиллагааны боломжуудыг бий болгох, дуранд буусан Өвөр Монгол болон хүний сэтгэлийг догдлуулах торгон агшинг олон нийтэд хүргэн Хятад улс байгуулагдсан 70 жилийн ойн баярт бэлэг болгон өргөх зорилготой Өвөр Монголын Вэйтү Culture Media ХХК зохион байгуулсан тус үзэсгэлэнд тавигдсан зургууд нь Өвөр Монголын байгалийн өвөрмөц онцлог, түүхэн дурсгалт газар, хот суурин газрын ногоон байгууламж, аж үйлдвэрийн хороолол, зам, гүүр, ус ашиглалт, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн барилгын ажлын ололт амжилтыг фото зургаар хүмүүсийн өмнө дэлгэсэн байна.
Үзэсгэлэн 12-р сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.












