Өнгөрсөн жил Өвөр Монгол ур чадварын сургалт, шинэ ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн үйлчилгээг хангах, ядуу буурай иргэдийн ажил хөдөлмөр, бизнес эрхлэлтийг дэмжин удирдах зэрэг арга замаар ядуурлаас ангижруулах ажлыг дэмжсэн байна.
ӨМӨЗО 2016-2018 онд 220 мянган ядуу буурай иргэнд ажил олгосон байна. 2018 онд Өвөр Монголын нийт 65 мянган ядуу буурай иргэнд ажил олгох үүргийг биелүүлж, үүнээс 53 мянга 400 иргэнд нийтийн асрамжийн чанартай ажлын байр зохицуулан өгчээ. “Ядуурлаас ангижруулах үйлдвэр” 197 байгуулж, тус нутгийн буюу ойролцоох газрын ядуу буурай 10 мянган иргэнд ажил олгосон байна. Мөн 3472 ядуу буурай иргэдийг зохион байгуулалттай ур чадварын сургалт хамруулсан байна.
