
Эднийх 120 гаруй тэмээ маллаж, энэ хавар 30 гаруй ботго тосон бойжуулав. Тэмээ маллах ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор энэ хавар 3 дугаар сараас эхлэн эмнэг догшин ингэнээсээ 10 гаруйг барьж номхруулан одоог болтол сааж байна. Мандахцэцэн гэргий Урангоотойгоо нэг ингийг сургахад багадаа 20 гаруй хоног хэрэгтэй аж. Одоо өдрийн нэг удаа сааж, нэг ингэнээс 0.5 кг сүү сааж, бага хэмжээний ингэний айраг исгэж байгаа ч цөхрөлтгүй оролдсоор байгаа нь магтууштай.
- Манайх энэ жилээс ингэ саахаар оролдож байна. Гурван сар саагаад дөнгөж 25 кг сүү саалаа. Учир нь эмнэг догшин ингийг сурган сааж байгаа болохоор ивлэх нь муу байна. Сайн ивлэсэн ч 0.5 кг хэртэй л гардаг. Ивлэхгүйдээ хүрвэл хундага дүүргэхэд хүнд гэж Мандахцэцэний гэргий Урангоо ярьж байлаа.

Ингэний айраг нь шим тэжээл өндөр бөгөөд хүний биеийн эрүүл мэндэд онц тустай учраас сүүлийн жилээс хэрэглэгчдийн сонголт сайтай ундаа болсон байдаг. Тиймээс чанар сайн ингэний айраг нь кг бүрдээ 35 юань хүрдэг ч хүмүүс мөнгөө хайрлахгүй авч уудаг. Мандахцэцэнгийнх ингэний айрагны борлуулалт сайн байгаа зах зээлийн ашигтай боломжийг ашиглан ингэний айраг худалдан орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
