solongonews
Хятад, Монголын сэтгүүлчдийн “Өөрчлөлт шинэчлэлт 40 жил -Хятад дахь аялал”
2018-06-22 15:55
Хятад, Монголын сэтгүүлчдийн ”Өөрчлөлт шинэчлэлт 40 жил-Бүс ба зам Хятад улс дахь аялал” хамтарсан сурвалжлага 06-р сарын 07-ноос 13-ны өдрүүдэд Өвөр Монголын Баяннуур, Хөххот, Баяннуур хот, Ордос хот, Улаанцав аймаг, Шилийнгол, Хэбэй мужийн Жанчхүү зэрэг муж орнуудаар долоо хоногийн хугацаатай үргэлжилж, амжилт дүүрэн өндөрлөлөө.

Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн амжилт бүтээлийг хөрш орон болох Монгол Улсад танилцуулах, Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг илүү ахиулах зорилготой өрнүүлсэн энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс хамтран зохион байгуулсан юм.
Арга хэмжээнд Монголын талаас Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, МОНЦАМЭ агентлаг, Өдрийн сонин, Зууны мэдээ, NЕWS.МN  зэрэг хэвлэл мэдээллийнхэн, Хятадын талаас Төвийн радио телевизийн ерөнхий хорооны Хятадын Олон улсын радио, Төв телевиз сайтын Монгол хэлний суваг, Хятад улсын сайт, ӨМӨСХ-ны Солонго мэдээллийн төв, Өвөр Монголын радио телевизийн Талын дуу хоолой радио, Өвөр Монголын Монгол Одон Телевиз зэрэг байгууллага нэгжийн нийт 40-өөд сэтгүүлч хоёр баг хуваагдан газар дээрээс нь мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Солонго сэтгүүл, Солонго сонин, Солонго сайт та бүхэнд хүргэх болно.

Зүүн замын сэтгүүлчид
 


Улаанцав хотын цахар баруун гаран өмнөд хошууны Хун Жан тариалангийн хоршоонд


Жи Нин арьс ширний худалдааны төвд


Хөрсний шимийг нэмэгдүүлэх аргаар мод тарьж байгаа нь


Баяннуур хотын  Ү Юань шяний орчин үеийн хөдөө аж ахуйн хүрээлэнтэй танилцлаа


Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны аж үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй танилцав


Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны аж үйлдвэрт


Баруун замын сэтгүүлчид дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний 8 хүчирхэг компанийн нэг И Ли групптэй танилцлаа


Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Улаанмөчир чуулгын уран бүтээлчдийн хамт


Хөвөөт шар хошууны Богдын-Уул сумын Цагаандэрс  багийн малчин Насанбатынд


Баяннуур хотын хонины тэжээлийн Фүчуань фермтэй танилцлаа


Чан Чэн Сан Гань архины компани

 

Зохиогч: Б.Хурц, Ц.Урантунгалаг, М.Банди, Чүнь Ян, Сүлд
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл