solongonews
Ногоон хөгжил, экологийн цэвэр амьдрал ахуйг цогцлооно
2017-08-04 22:07
2013 онд Өвөр Монголын Зарууд хошууны Ар хөндлөн суурингийн хойд хэсгийн 9 багт экологийн нүүдэл иргэдийн төсөл хэрэгжүүлсэн байдаг.

        Тухайн үед Ар хөндлөн сууринд харьяалагдаж байсан Наранбулаг баг энэ 9 багийн нэг байв. Бүрэнсангийн ам бүл дөрвүүл хэдийгээр нутаг уснаасаа салж ядаж байсан ч  бодлогын уриалгын дагуу ихэнх малаа худалдаж, хошууныхаа төв Лүбэй суурин руу нүүсэн байна.

Экологийн нүүдэлчин иргэд болсны хувьд тэдний гэр бүлээрээ нүүсэн нь Зарууд хошууны чухал экологийн хамгаалалтын газар орон, хүнд ноцтой элсэрхэгжиж цөлжсөн газар оронд нүүлгэн шилжүүлэх болон битүүмжлэн хамгаалахыг хэрэгжүүлсэн бодит үлгэр жишээ болсон байна. Мөн Зарууд хошууны 10 гаруй жилийн турш баримталж ирсэн “Экологийн  хошууг бүтээн байгуулах бодлогын үлгэр жишээ юм. Тус хошуу нь 2008 оноос хойш Хан-Уул байгалийн хамгаалалтын орон, Хоёр-Ухаа элсэрхэг газар, Алтай манхны элсэн бүс болон Ар хөндлөн сууринд нүүлгэн шилжүүлэх, битүүмжлэн хамгаалах төслийг хэрэгжүүлж, цэнгэг ус цэлгэр уул талтай экологийн үзэсгэлэнт орныг бүтээн байгуулах шинэ хуудсыг бичиглэж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл