solongonews
“Хотын Монгол наадам” Шэньжэньд үргэлжилсээр
2017-05-13 22:11
“Хотын Монгол наадам” Шэньжэньд үргэлжилсээр байна.

Шэньжэний Олон улсын соёлын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн хоёрдугаар өдөр буюу өнгөрсөн баасан гараг. “Нэг бүс нэг зам” олон улсын танхимд 35 улс орны соёлын бүтээгдэхүүний дундаас “Хотын Монгол наадам” гэх самбар хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Энэ нь Гуаньдүн муж дахь Өвөр Монголын Худалдаачдын нийгэмлэгээс зохион байгуулсан “Хотын Монгол наадам” арга хэмжээ болно.

Энэ жилийн хувьд “Хотын Монгол наадам” нь Хянган аймагтай хамтран ажиллаж, “Тал нутгийн гал тогооны өрөө” хэлбэрээр Хянган аймгийн 40 гаруй аж ахуйн нэгжийн 200 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлжээ. Мөн үер Хянган аймгийн Жүжянгийн гурвалжин хойг дахь бизнесменийг урьж хөрөнгө оруулах тухай танилцуулах хурал хийжээ. Хурлаар 24 төслийн 11.8 тэрбум хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://mgyxw.net/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл