ӨМӨЗО-ны сахилга бат хяналтын газар Хөх хотын УТЗЗ-ын орлогч дарга Зан Хайшэнгийн төвийн найман тогтоолын үзэл санаанаас зөрчсөн хэргийг зарлан нийтлэв.
Саяхан ӨМӨЗО-ны Сахилга бат хянах сүлжээнд Өвөр Монгол орны бүх бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг зарлан нийтэлсэн байна.
"Ялзрал"-ын асуудал бол нийгмийн том асуудал. Намын арван наймдугаар их хурлаас хойш төвийн найман тогтоолыг хэрэгжүүлснээр Өвөр Монгол орны бүх шатны Сахилга бат хянах байгууллага нэгжийн нэр, газар орон, байгууллага нэгжийг тодорхой зарлан нийтлэх хэлбэрээр хууль тогтоол сахилга бат зөрчсөн хүмүүсийг олон нийтэд нийтлэв.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орны бүх шатны Сахилга бат хяналтын байгууллага нэгжээс тусгай хянах, далимдуулан, мөн ил байцаах, далд сурвалжлах зэрэг хэлбэрээр сахилга батыг хэрэгжүүлэхэд чанга хяналт тавьж, тогтоолоос зөрчсөн үйл ажиллагааг чанга хянан байцааж, шийдвэрлэж байна. Бүртгэлээс үзвэл ХКН-ын 18-р их хурлаас хойш төвийн найман тогтоолын үзэл санаанаас зөрчсөн 974 асуудлыг хянан шийдвэрлэж, 560 хүнд шийтгэл өгсөн байна. Улмаар ӨМӨЗО-ны Сахилга бат хяналтын газар 120 гаруй хэргийг жишээ болгон зарлаж нийтлэв.
- Зарлан нийтэлж илчлэх нь намыг чанга засах зайлшгүй шаардлагатай бөгөөд хэв журмыг төв болгон сахилга батыг чанга сахиж, хууль зөрчигдсөнийг залхаан шийтгэж, урьдчилан сэргийлэх бүтэмжтэй арга болно. ӨМӨЗО-ны Сахилга бат хяналтын газарт сэрэмжлүүлэх, айлган сүрдүүлэх үйлдлээ идэвхжүүлж, хэргийн байдал ба бодит хэрэгцээг үндэслэн намын дотоодод буюу нийгэм нийтэд зарлан нийтэлж, бүх талаар намыг чанга засахын төлөвлөлтийн шаардлагыг найдваржуулна гэж ӨМӨЗО-ны Сахилга бат хяналтын газрын холбогдох албаны хүн танилцууллаа.
