solongonews
Рашаан форумын үеэр-2
2018-09-17 21:39
Рашаан форумын үеэр...

Хүн төрөлхтний хувь заяаны нэгдсэн цогцыг байгуулах шаардлага тулгам байна

Хятад улсын ардын чөлөөлөх цэргийн Бээжингийн цэргийн дүүргийн агаарын цэргийн орлогч комиссар Юү Айши: - Хүн төрөлхтөнд ганцхан дэлхийн бөмбөрцөг байна. Эдүүгээ дэлхий нийтээр аюулгүй хоол хүнс, өвчин эмгэг, интернетийн аюулгүй байдал, сүрдүүлэг зэрэг асуудалд хүн төрөлхтний хувь заяаны нэгдсэн цогцыг байгуулах шаардлага тулгам болж байна гэсэн байна.

Улс хоорондын хамтын ажиллагааны ялгаа зөрүүг хүндэтгэх хэрэгтэй

 Австралийн Хятад-Европын хөгжлийг дэмжих зөвлөлийн тэргүүлэгч  Австралийн эдийн засгийн хөгжлийн үндсэн байдлыг танилцуулж, эдийн засгийн хамтын ажиллагаа бол хөгжлийг ахиулах чухал арга зам болно. Олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа ахиулахад нэг нэгнийхээ үйлдвэрлэл амьдрал дахь соёлын ялгаа зөрүүг хүндэтгэн, танин мэдэж, хамтын ажиллагааны явцад үүрэг хариуцлагаа тодорхойлон эрх тэгш байхыг батлах хэрэгтэй гэв.

Бид хэн бэ, хаанаас ирэв, хаана очих вэ?

Хятад улсын агаарын аяллын системийн шинжлэх ухаан технологийн судалгааны дарга Шүэ Хүйпэн: - Бид хэн бэ, хаанаас ирэв, хаана очих вэ? гэх гүн гүнзгий сэдвээр Хятадын үндэстний хөгжил дэвшилд үзүүлэх ач холбогдол, идэвхтэй агуулгын талаар өөрийн үзэл бодлоо ярьж олны анхаарлыг татсан байна.

Хятад, Америк хоёр орон хэрхэн хамтран хөгжих вэ?

Америкийн Их Сургуулийн профессор Америкийн ерөнхийлөгчийн хувцсыг эндүүрч өмссөн түүхийг ярихын зэрэгцээ Хятад, Америк хоёр том эдийн засгийн гүрэн хэрхэн хамтран хөгжих асуудлын талд санал бодлоо ярьсан байна.

Зохиогч: Уртанаст, Билигт, Бао Мэйрүн
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл