Хятадын эх газрын хамгийн том боомт, Манжуур боомт нь Хятад-Европын аюулгүй, ухаалаг худалдааны маршрутын туршилтын төсөлд албан ёсоор хамрагдсан байна. Хятадад үйлдвэрлэсэн барааг гадаадад гаргах гүүр тавьсан нь тус төслийн хамгийн чухал ач холбогдолтой зүйл болох юм.
Аюулгүй, ухаалаг худалдааны маршрутын туршилтын төсөл нь “Олон улсын худалдааны аюулгүй байдал, тав тухтай байдлын стандарт”-ыг тал бүрээр хэрэгжүүлэх дэлхийн хамгийн анхны олон улсын хамтын ажиллагааны төсөл. Хятад-Европын хоёр талын хүчин чармайлтын дагуу тус төсөл нь 2007 оны 11-р сарын 19-ний өдөр Хятадын Шэнь Жэнь боомт, Английн Феллексстоe боомт болон Нидерландын Роттердам боомтод албан ёсоор хэрэгжсэн. Одоогийн байдлаар энэ төсөл гурав дахь шатандаа явж байгаа бөгөөд маршрутын тоо 77 болсон байна.
Төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүд Европтой импорт, экспортын тогтвортой бизнестэй байх ёстой бөгөөд Европын Гаалийн байгууллага нь Хятадын гаалийн хяналт шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Манжуур боомт тус төслийг хэрэгжүүлснээс хойш Хятад, Европын 4 цуваа галт тэрэгний 185 контейнерээр 16 сая 334 мянга 300 ам.долларын өртөг бүхий 492 авто машин экспортолсон байна.
