solongonews
Мал аж ахуйн бүсийн хамтын ажиллагааны форум
2017-12-18 10:28
Хөххотноо энэ сарын 16, 17-нд Өвөр Монголын мал аж ахуй эрхлэх бүсийн нөөц баялгийн хамтын ажиллагааны II форум амжилттай болж өндөрлөлөө.

     Форумд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж, малчдын төлөөлөл оролцсон байна. Судлаачид хөдөө аж ахуйн салбар дахь төрийн бодлого, хууль зүйн асуудал, хөдөө аж ахуйн тухай судалгааны үр дүнг танилцуулж, хөдөө аж ахуйн нөөц баялгийг хэрхэн шинжлэх ухаанлагаар ашиглаж, хөдөө аж ахуйн сайн чанарын, шилдэг бүтээгдэхүүнийг хэрхэн зах зээлд гаргах, малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг сэдвээр судлан ярилцсан юм. Тус форумыг Өвөр Монголын Мал аж ахуй эрхлэх бүсийн нөөц баялгийн хамтын ажиллагааны холбоо хоёр дахь удаагаа санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд форумын үеэр тус холбооны гишүүд, аж ахуйн нэгж, хоршоонууд өөр өөрийн шинэ төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл