solongonews
Өвөр Монгол нээлттэй хөгжлийн шинэ цаг үеийг угтлаа
2017-07-25 17:00
Далан жилийн турш Өвөр Монгол нутгийн аж ахуйгаа гадагш өргөтгөж, дэлхийн хараанаас холыг харж, өргөн багтаамжтайгаар итгэл төгөлдөр ажиллаж, нээлттэй хөгжлийн шинэ цаг үеийг угтан авсан байна.

Өөрчлөлт нээлтээс хойш дотоодын зах зээлийг сайжруулах, гадаадад нээлт хийх нь хөгжлийн чиглэл болж, гадаад худалдааны түргэн хөгжил болон аж ахуйн үр ашгийг зэрэг биелүүлсэн байна. Намын XVIII их хурлаас хойш Өвөр Монголын гадаад худалдааны экспортын хэмжээ түүхийн хамгийн өндөр түвшинд хүрч, 2012-2016 оны хооронд гадаад худалдааны өртөг 62.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь ӨЗО байгуулагдсанаас хойших гадаад худалдааны ерөнхий өртгийн 40 хувийг эзэлсэн байна.

Мөн Намын XVIII их хурлаас хойш Өвөр Монголын гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээ үргэлжлэн тэлж, 2012-2016 оны хооронд жил бүр 3 тэрбум гаруй ам.доллароор нэмэгдэж, гадаадын бизнесменүүд гол төлөв энерги, химийн аж үйлдвэр зэрэг уламжлалт давуу талтай аж үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байсан бол компьютерын үйлчилгээ зэрэг хүрээнд хүртлээ өргөжин тэлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл