Энэ сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн утга зохиол судлах газраас эрхлэн зохион байгуулсан Анхдугаар удаагийн монгол үндэстний утга зохиолын түүх судлалын бүх Хятад улсын эрдэм шинжилгээний судлан хэлэлцэх хурлыг Хөххотод зохион байгуулагдав.
Тус хурал монгол үндэстний утга зохиолын түүх судлалыг гүнзгийрүүлэх, монгол үндэстний утга зохиолын эрдэм шинжилгээний солилцоог ахиулахыг зорилгоо болгов. “Монгол үндэстний утга зохиолын түүх судлал, мөн утга зохиолын түүхийн тогтолцоо” гэсэн гол сэдвийн хүрээнд монгол утга зохиолын түүхийн материалын судалгаа, үзэл ойлголтын шинэчлэл, гүн ухааны асуудал, утга зохиолын түүхэн цагийн хуваарийн асуудал, утга зохиолын нэвтэрхий түүхийг туурвих, мөн оршиж байгаа асуудал зэрэг олон өнцгөөс гүнзгий судлан хэлэлцэв. Түүнчлэн монгол үндэстний утга зохиолын түүх судлалын шинийг санаачлан хөгжих, монгол үндэстний утга зохиолын бодит хүч болон өрсөлдөх хүчийг нэмэгдүүлж, улсын нэгдүгээр зэрэглэлийн шинжилгээний салбар, дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн шинжилгээний салбарын эгнээнд оруулахыг дэмжих болно.
Хуралд Хятад улсын хэмжээний 100 шахам эрдэмтэн мэргэжилтэн хуран цугларч, хоёр өдрийн хугацаанд гүнзгий судлан хэлэлцэв, Мөн “Монгол утга зохиолын түүхийг туурвих, оршиж байгаа асуудал”, “Монгол үндэстний эртний утга зохиолын түүхийг дахин бичиглэх” зэрэг 40 гаруй өгүүллийг тус удаагийн хурлын өгүүлэлийн түүвэрт оруулсан байна.
