solongonews
ӨМӨЗО-ны усны эрхийн солилцооны менежментийн аргыг албан ёсоор хэрэгжүүлнэ
2017-03-30 18:09
Ирэх сараас ӨМӨЗО-ны усны эрхийн солилцооны менежментийн аргыг албан ёсоор хэрэгжүүлнэ.

Өнөөдөр буюу 3 дугаар сарын 30-нд ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн албанаас  байгаль орчин экологийн хамгаалалтын бүтээн байгуулалтын цар хүрээний   ойжуулж ногооруулах, үндсэн тал нутгийн тодотгол болон усны эрхийн солилцооны хэвлэлийн бага хурал зохион байгуулав. 

Хурлаар 4 дүгээр сарын 1-нээс эхлэн “ӨМӨЗО-ны усны эрхийн солилцооны менежментийн арга”-ыг албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ нь ӨМӨЗО усны эрхийн дүрмийн бүтээн байгуулалтын талаар амжилттай алхам хийснийг харуулж байна.

ӨМӨЗО усны нөөц дутмаг, тэр дундаа цаг, улирал, орон зайнаас шалтгаалж маш тэнцвэрт бус байдалтай байгаа бөгөөд орон нутгийн хооронд, салбарын хороонд усны хэрэглээний зөрчил маш хурц байгаа нөхцөл байдалд  үндэслэн Өвөр Монгол холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж, мөн зохих хэмжээний амжилтад хүрсэн байна.

2014 оны 6 дугаар сард Хятад улсын Ус ашиглалтын яам нь ӨМӨЗО-ыг Хятад улсын долоон усны эрхийн туршилтын муж орны нэгээр сонгосон байна.

Зохиогч: Бэлгэсэн: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл