
Энэ удаагийн хүүхдийн уран сайхны тоглолт нь 15 дахь удаагийн Хятад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын агуулгын нэг болно. Мөн хүүхэд багачуудын уран сайхны тоглолт анх удаагаа тал нутгийн соёлын наадамд орж байгаараа онцлог боллоо.

Тоглолтод Өвөр Монголын 12 аймаг хотын авьяаслаг багачууд оролцож, дуу, бүжиг, шүлэг, шог яриа зэрэг баялаг агуулгатай 18 тоглолтоо хуран цугларсан үзэгчдэд өргөн барилаа.
Хөлөнбуйр хотын 9 настай хүү Азжаргал “Цэнгэлт наадам”-ыг дуулахад Шилийнгол аймгийн Сөнид нутгийн бяцхан бүжигчин Арураа болон Ханамж нар “Нутаг” хэмээх бүжиг бүжиж, тал нутгийн хүүхдийн нутаг усандаа хайрлах сэтгэлийг илэрхийлжээ. Хятад улсын дотоод гадаадын уран сайхны тоглолтод олон удаа оролцож явсан Ордос хотын Отогийн өмнөд хошууны “Айзам найрал дууны баг” нь “Дуулцгаая, Бүжицгээе” хэмээх найрал дуугаа дуулж, тал нутгийн хүүхэд дэлхийн түмэнд уран бүтээлээ таниулж яваа ид шидийг мэдрүүлжээ.
Хөлөнбуйр хотоос ирсэн авьяаслаг хүү Авьяасыг танихгүй хүн гэж үгүй. Авьяас хүү энэ удаагийн тоглолтод хөтлөгчийн үүргээ сайн биелүүлсний дээр “Тэнгэрийн хаяанд” дуугаа дуулжээ. Хүүхдийн тоглолт сайхан болж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж байлаа. Тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг нь алдарт дуучин Дэдмаа багш хоёр ач охин Дууля, Дэгжиний хамт хот тохижилтын ах эгч нарт зориулан “Та бол хамгийн сайхан хүн” дуугаа өргөн барьжээ. Хотын өнгө үзэмж, хотын иргэдийн аз жаргалын төлөө гудамж талбайг цэвэрлэн чимээгүй зүтгэсээр байгаа билээ гээд Дэдмаа багш дуугаараа хүмүүсийг уриалан хот тохижилтынхонд хайр хүндэтгэлээ хүргэлээ.
Дэдмаа багш 13 настай анх Улаанмөчирт орсон тухайгаа дурсан ярьсан ба урлагт хайртай хүүхэд багачууддаа урам хайрлав. Дуу нь уянгалж, хуур нь хөглөсөн хүүхдийн уран сайхны тоглолт нь Өвөр Монголын 12 аймаг хотын 12 төлөөлөгч хүүхдийн дуулсан “Дундад улс” хэмээх ая дуугаар хөшгөө хаажээ.








