solongonews
Өвөр Монголын анхны ”Хөл бөмбөгийн ордон” энэ онд баригдана
2017-05-15 16:32
Өвөр Монголын анхны ”Хөл бөмбөгийн ордон”-ны барилгыг энэ онд байгуулж эхлэхээр төлөвлөж байна.

Өвөр Монголын Хөл бөмбөгийн холбооноос мэдээлснээр Өвөр Монголын хамгийн анхны “Хөл бөмбөгийн ордон”-ыг Бугат хотод байрлах Өвөр Монголын Шинжлэх Ухааны Их Сургуульд байгуулах болжээ. Одоогийн байдлаар холбогдох байгууллага нэгжийн зөвшөөрлийг авч, барилгын дизайныг төлөвлөх зэрэг бэлтгэл ажил эхлээд байна.

Төлөвлөгөөг үндэслэвэл Өвөр Монголын анхны Хөл бөмбөгийн ордон нь “Өвөр Монголын баруун бүс нутгийн сургуулийн хүрээний хөл бөмбөгийн холбоот суурин” нэрээр нэрлэгдэж, барилга цогцолборын нийт талбай нь 33 мянган метр квадрат газрыг эзлэх аж. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Умардын Мэдээ Мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл