solongonews
Хятад (Ордос)-ын олон улсын ноос ноолуурын үзэсгэлэн болов
2018-09-18 10:45
2018 оны Хятад (Ордос)-ын олон улсын ноос ноолуурын үзэсгэлэн болов.

Хятадын олон улсын худалдааны нийгэмлэгээс санаачлан, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Худалдааг хөгжүүлэх нийгэмлэг болон Ордос хотын Засгийн газраас хариуцан зохион байгуулсан 2018 оны Хятад (Ордос)-ын олон улсын ноос ноолуурын үзэсгэлэн саяхан Ордос хотын Дүн Шэн дүүрэгт болсон байна.

“Ордосын ноолуурыг дэлхийд алдаршуулна” гэх гол сэдвээр зохион байгуулагдсан энэ удаагийн үзэсгэлэн нь 3 өдрийн хугацаатай зохион байгуулагдаж, дээд хэмжээний чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг, аж ахуйн нэгжүүдийн танилцуулга, худалдааны явдлын хэлэлцээр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулжээ. Мөн 10 гаруй улс орон, бүс нутгийн ноос ноолуур үзэсгэлэнгийн баг, 200 гаруй дотоод гадаадын худалдаачин, 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчдөөс бүрдсэн 1000 гаруй хүн үзэсгэлэнд оролцсон байна. Нээлтийн ёслолын үеэр мөн “2017-2018 оны ноолуурын аж үйлдвэрлэлийн топ 10 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтыг нийтэлсэн юм.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл