solongonews
XV удаагийн Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам болно
2018-05-21 16:15
XV удаагийн Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам 08 дугаар сарын 18-нд эхэлнэ.

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 21-ны өдрийн үдээс өмнө XV удаагийн Хятад улс·Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын анхны хэвлэлийн бага хурал Хөххотноо боллоо. Энэ удаагийн тал нутгийн соёлын наадам нь 2018 оны 08 дугаар сарын 18-нд Хөххотноо зохион байгуулагдах тухай хурлаар албан ёсоор мэдэгдсэн юм.

Энэ удаагийн тал нутгийн соёлын наадам нээлтийн ёслол, нээлтийн жүжгийн үзүүлбэр ба малчин тариачдын соёл урлагийн үзүүлбэр, шилдэг жүжгийн үзүүлбэр, Улаанмөчирийн шинэ бүтээлийн үзүүлбэр, өөрчлөлт хийж чөлөөтэй харилцсан 40 жилийн ойн баярын үйл ажиллагаа, гол сэдэвт концерт, олон улсын дотоодын соёлын солилцооны үзүүлбэр, III дахь удаагийн соёлын экспо, тал нутгийн соёлын гол сэдэвт форм, Өвөр Монголын шилдэг жүжгийн тоглолт, хаалтын ёслол зэрэг 10 хэсгээс бүрдэж, нийт 30 гаруй төрлийн үйл ажиллагааг багтааж байгаа аж. 

Зохиогч: Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл