solongonews
6295 хүн цус хандивласны шагнал хүртлээ
2018-12-18 11:05
6295 хүн цус хандивласан шагнал хүртсэн байна.

    Хятадын Эрүүл мэндийн комисс, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг газраас сүүлийн өдрүүдэд 2016-2017 оны Хятадын цус хандивласан хүмүүст шагнал гардуулсан байна. ӨМӨЗО-ны нийт 6295 хүн энэхүү шагналыг хүртсэн бөгөөд 819 алтан медаль, 1268 мөнгөн медаль, 4208 хүрэл медаль  гардуулсан байна.

1998 оны 10-р сард “Цус хандивлах хууль” төслийг хэрэгжүүлж эхэлснээр Хятадын цус хандивлах ажил гайхалтай үр дүнд хүрсэн бөгөөд цусны аюулгүй байдлын хангамжид шинэ дэвшил гарч энэ чиглэлийн ажил эрчимтэй бэхжин хөгжсөн байна.1998 оноос хойш Хятад улс цус хандивласан шагналыг хоёр жилийн туршид нэг удаа шалгаруулдаг болсон аж. Тус ээлжийн цус хандивласан шагналыг хүртсэн хүний нийт тоо 390 мянга гаруй хүн ба өмнөх ээлжийн шагнал авсан хүний тоотой харьцуулахад 35.9 хувиар нэмэгдсэн байна.

 

Зохиогч: ДУАНЬ ЛИПИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл