solongonews
Хөххотын марафон гүйлтийн тэмцээн болон “Эрүүл Хятад улс” цуврал марафоны анхны тэмцээн
2019-05-28 15:00
Хөххотын марафон гүйлтийн тэмцээн болон “Эрүүл Хятад улс” цуврал марафоны анхны тэмцээн боллоо.

Хөххотын марафон гүйлтийн тэмцээн болон “Эрүүл Хятад улс” цуврал марафоны анхны тэмцээн энэ сарын 25-нд Хөх талд боллоо.

Хятадын Хөнгөн атлетикийн холбоо, Ардын сайт, ӨМӨЗО-ы Спортын товчоо, Хөххотын Ардын Засгийн газраас зохион байгуулсан тус тэмцээнд дотоод, гадаадын 15 мянга гаруй хүн оролцов.

Тэмцээн 42.19 км, 10 км болон мини-марафон гэсэг гурван төрлөөр явагдсан байна. 42.19 км-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Кэни улсын тамирчин 2 цаг 29 минут 56 секунд гүйж тэргүүн байр эзлэв. Этиоп улсын тамирчин 2 цаг 31 минут 01 секундын дүнгээр хоёрдугаар байранд, Хятад улсын тамирчин Бао Билэг 2 цаг 31 минут 42 секундын дүнгээр гуравдугаар байранд орлоо. 42.19 км-ийн эмэгтэйчүүдийн төрөлд Кэни улсын тамирчин 2 цаг 54 минут 40 секундын амжилт үзүүлж түрүүлсэн байна. Этиоп улсын тамирчин 3 цаг 7 минут 35 секундын дүнгээр хоёрдугаар байранд, Кени улсын тамирчин 3 цаг 20 минут 13 секундын дүнгээр гуравдугаар байранд тус тус орсон байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл