
ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанцав хотын Жинин дүүрэгт ажилласан байна.
Улаанцав хотын төмс тарьж ургуулах талбай болон хураалт нь Өвөр Монголын орон даяар ½ хувийг эзэлж байдаг. Бү Шяолинь төмс хадгалах агуулах, үйлдвэрлэн боловсруулж байгаа байдал болон төмсний аж үйлдвэрлэл нь тариачдын орлогод хэрхэн үйлчилж байгаа бодит байдалтай танилцсан байна. Тэрээр:
- Төмсний аж үйлдвэрлэлийн гинжин хөгжлийг сайжруулж, төмс тарих нөхөн олголтын бодлогыг хэрэгжүүлэн, Улаанцав хотын төмсний брэндийн нэр хүндийг өсгөж, ядуурлаас ангижруулах ажилд хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэж хэллээ.
Бү Шяолинь нурах аюултай гэр байшинг шинэчлэн засах төслийн ажлыг хянаж, нурах аюултай гэр байшинг шинэчлэн засах ажлын эрчмээ сайжруулан, иргэдийн шинэ тохилог орон сууцтай болох хүсэл мөрөөдлийг бодитоор биелүүлэх шаардлага тавьсан байна.
