solongonews
Өвөр Монголын Тянь Бао төсөл амжилттай хэрэгжиж, ундны усны аюулгүй байдлыг баталлаа
2018-11-01 22:50
Өвөр Монголын Тянь Бао төсөл амжилттай хэрэгжиж, ундны усны аюулгүй байдлыг баталсан байна


ӨМӨЗО байгалийн ойг хамгаалах арга хэмжээ амжилттай үр дүнтэй болсныг 10 дугаар сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурлаар мэдэгджээ. Уг хэвлэлийн бага хурлаар Тянь Бао төсөл Өвөр Монголд явагдсан 20 жилийн амжилт бүтээлийг үнэлжээ. Одоогоор байгалийн ойг огтолж худалдахыг тал бүрээр хориглож, улсын өмчлөлийн ойг “Өвөр Монголын хөдөө орон нутгийн ундны усны аюулгүй байдлын төсөл-Арванхоёрдугаар 5 жилийн төлөвлөлт”-д оруулж, ундны усны аюулгүй байдлыг хангаж чадсан хэмээн нийтэллээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр ӨМӨЗО-ы Ой Шугуйн Танхимын дэд байцаагч Ян Жюньпин хэлсэн үгэндээ, байгалийн ойг хамгаалах ажил одоо түүхэн шинэ хөгжлийн алтан боломжийн үед ороод байна. Дараагийн алхамд ӨМӨЗО “Тянь Бао төслийн хоёрдугаар ээлжийн төсөл”-ийг хэрэгжүүлж, Өвөр Монголын байгалийн ойг хамгаалах ажлыг илүү үр дүнтэй, эрчимтэй сайн хийх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл