solongonews
Дуранд мөнхөлсөн монгол нутгийн амьдрал
2018-04-03 11:34
Өвөр Монголын алдарт 16 гэрэл зурагчийн уран зургийн үзэсгэлэн Өвөр Монголын уран зургийн ордонд саяхан нээгдэж, гэрэл зураг сонирхогчдод хүрсэн билээ.

Өвөр Монголын гэрэл зурагчдын 2018 оны анхны томоохон үзэсгэлэн бөгөөд жил гаруйн бэлтгэл ажлыг хангасан байна. Өөр өөрийн онцлогтой гэрэл зургаар Өвөр Монголын түүхийг тэмдэглэн, олон нийтэд үндэстний уламжлалт соёлоо залгамжлан уламжилж байгаа Өвөр Монголыг таниулж байна.

Энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэн 16 гол сэдвээр 16 гэрэл зурагчийн 192 гэрэл зураг дэлгэжээ. Үүнд: Өвөр Монголын тал нутгийн нүүдлийн соёлыг харуулсан гэрэл зураг, хотын өөрчлөлт, хүн соёлыг тусгасан зэрэг баялаг агуулгыг хамарсан гэрэл зургийн бүтээлүүд  Өвөр Монголын эх байгаль, соёл түүхийг таниулах цонх болсон билээ.

Уран зургийн үзэсгэлэнг сонирхохоор ирсэн Начин:

- Өвөр Монголын байгаль орчин, соёл түүхийн тухай гэрэл зургийн бүтээлээс Өвөр Монголын сүүлийн жилүүдийн өөрчлөлтийг олж харсан. Мөн Өвөр Монголыг илүү сайн ойлголоо. Гэрэл зурагт сонирхогчийн хувьд эдгээр бүтээлүүдээс зураг дарах арга мэргэжил ч олж сурлаа, маш их баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл