solongonews
Линьши шянь ядуурлаас гаргах ажлыг сайн хийж байна
2019-04-22 16:16
Линьши шянь ядуурлаас гаргах ажлыг сайн хийж байна.

1986 онд Улаанхад хотын Линьши шянь нь Хятад улсын анхны хэсгийн ядуурлаас ангижруулах шяний тоонд бүртгүүлж, Хятадын улсын зэрэглэлийн ядуурлаас гаргах 31 хошуу шяний нэг юм.

2014 онд анх удаа ядуу буурай өрхийг бүртгэн 2017 оны 12 дугаар сар гэхэд ядуу өрхөөр бүртгүүлсэн айл өрхийг ядуурлаас ангижруулав. 2018 оны 07 дугаар сард Линьши шянь нь Өвөр Монголын хэмжээнд хамгийн түрүүнд ядуурлаас ангижирсан улсын зэрэглэлийн ядуу буурай шань болсон юм.

Аж үйлдвэрийг хөгжүүлж ядуурлаас гарав

Люй Жүншэнь нь Шиньши шяний иргэн. Люй Жүншэний эхнэр 2010 онд  тархинд нь цус харваж эмнэлэгт хэвтэв. Тэрээр бага бус өрөнд орж, багийн ядуу өрхөөр бүртгүүлэв. Багаас Люй Жүншэнийг жимсний мод тарихыг санаачлан, 3 мү(15мү=1га)талбай газартаа жимсний мод тарьж, 4 жилийн гугацаанд 20 мянган юанийн орлого олж ядуурлаас ангижирсан байна.

Өнгөрсөн жилээс Люй Жүншэнь хүлэмж байгуулан АНУ-ын улаан үзэм тарьсан ба жимсний талбайгаа 15 мү талбай болгон өргөжүүлжээ. Мөн тэрээр багийнхаа ард иргэдийг уриалан жимсний мод тарьснаар багийн хүлэмж 50 болон нэмэгдэж, багийн жимсний мод тарьж ургуулсан талбай 7300 мү болсон байна.

Сүүлийн жилүүдэд Линьши шянь аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах ажлыг сайтар хийж, лууван, хятад эмийн матриал зэргийг тарьсан ба гахай, тахиа тэжээхээр гол болгож нөөц баялгаа ашиглан хөдөө орон нутгийн аж үйлдвэрийн хүчийг түшин амьдрал ядуу буурай айл өрх ядуурлаас гарахад нь тус дэм болжээ.

Ажил олгож ядуурлаас ангижруулав

Сүүлийн жилүүдэд Линьши шянь нь иргэдийн ажил олголт ба ажил эрхлэлтийг дэмжсэн байна. 2017 онд Бээжин хотын Фэнтай дүүргээс 4 сая юанийн хөрөнгө оруулж, Линьши шяньд амьдрал ядуу буурай иргэдэд ажил олгох үйлчилгээний төв байгуулжээ. Линьши шяний ядуу буурай 4840 иргэнд үнэ төлбөргүй ажил олгох, ажил эрхлэх сургалт явуулсан байна. Жао Юйзей нь тус сургалтад хамрагдсан нэг гишүүн, ажил мэргэжлийн сургалтад суралцахаар дамжин нялх хүүхдийг хүмүүжүүлэх үнэмлэхтэй болж, 6800 юанийн цалин авсан удаатай. Мөн 200 гаруй хүн ажил олгох, ажил эрхлэх сургалтаар дамжин ядуурлаас ангижирсан байна.

Одоогоор Линьши шяний ядуу буурай иргэдэд ажил олгох үйлчилгээний төв нь 3900 хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд ойр орчмын ядуу буурай иргэдэд ажил олгох талд үйлчилж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл