solongonews
Бүсгүй хүний үнэ өртөг өөрийгөө тасралтгүй цэнэглэхэд байдаг
2017-08-24 17:11
Бүсгүй хүний үнэ өртөг өөрийгөө тасралтгүй цэнэглэхэд оршино.

Ажил амьдралын замд бүсгүй хүн гэдэг ажил үйлс, үр хүүхэд, айл гэр, үйл утас хэмээн олон ажилтай хөглөрч явдаг. Цаг үеийн өөрчлөлт хөгжил бүсгүйчүүдэд өөрөө эзэн мэдэж ажил үйлс босгох орон зай олгосноор барахгүй тэднийг мэдлэг боловсролтой, шинэ зүйлийг зоригтой хүлээн авах итгэл зоригтой, цаг үеэс хоцрохгүй, цаг ямагт өөрийгөө цэнэглэхэд оюун санааны дэвшилттэй болгов.

Гэвч одоо зарим бүсгүйчүүд өөрийн гэсэн дур сонирхол байхгүй, ажилд шулуудах дадал зуршилгүй, зүгээр л гар утас бариад телевиз үзээд л суух юм гэвэл дургүйцэх байх. Үнэндээ бүсгүй хүний гоо сайхан зөвхөн гадна байдал, зүс царайнд байдаг биш, харин дотоод сэтгэлийн гоо сайхан болон хэв намба боловсролдоо байдаг. Үргэлж ном сэтгүүл унших, өөрийн дур сонирхолтой зүйлээ суралцах, эрдмээр биеэ чимж, өөрийн дуртай сонирхолтой зүйлээ хийж явбал зохино. Хэрвээ өдөржин гэртээ сууж гар утас оролдож ямар ч оролдлого бүтээлгүй суувал үр хүүхэд чинь ч таныг даган аяндаа тийм заншилтай болж хувирах магад. Энэ нь бүсгүйчүүдийн хамгийн ялгаа байж мэднэ. Харин үр хүүхдэдээ үлгэр дуурайл болохын тулд өөрийн биеэ шаардаж явбал айл гэр чинь өнгөтэй өөдтэй болж, амьдрал үйлс чинь өрнүүн болдог болохоор шинэ цагийн баяр жаргалтай бүсгүйчүүдийн бахархлыг та бусдаас илүү эдлэх болно.

Бүсгүй хүн олон хүний дунд жавхаалаг, эрхэмсэг, ёсорхог, итгэл жавхаатай, хэв намба, боловсролтой дүрийг бүтээж л байвал хэзээд хэнд ч гоёмсог сайхан харагдаж, бусдын хүндэтгэлийг хүртэж явах нь гарцаагүй. Иймээс бүсгүйчүүл бид үргэлж өөрийгөө төгөлдөржүүлж явах хэрэгтэй!

Зохиогч: Солонго
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл