solongonews
Өвөр Монголын жимс, хүнсний ногооны үнэ буурлаа
2017-03-31 11:25
Цаг агаар сайжирсан 3 дугаар сард хүнсний ногооны ургалт сайтай бөгөөд Хятадын өмнөд бүс нутгийн жимсийг зах зээлд их хэмжээгээр гаргаснаар Өвөр Монголын жимс, хүнсний ногооны үнэ буурсан байна.

Гуравдугаар сарын хүнсний ногооны жижиглэн худалдах дундаж үнэ нэг килограмм бүртээ 7.02 юань  ба өнгөрсөн сарын адил хугацаанаас 8.9 хувиар буурсан байна. Жимсний төрлийн жижиглэн худалдах дундаж үнэ нэг килограмм тутамд 8.75 юань хүрч, өнгөрсөн сарын адил хугацаанаас 4.7 хувиар буурсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.34 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн оны 3 дугаар сард цаг агаараас шалтгаалан өмнөд бүс нутгийн хүнсний ногооны ургац муутай байснаар Өвөр Монголын хүнсний ногооны үнэ өссөн аж. Энэ жилийн Өвөр Монголын хүнсний ногооны үнэ хэвийн хэмжээгээ баталж, жижиглэн худалдах үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.29 хувь буурсан байна. Байцаа, өргөст хэмх, шилэмдэг, шүлхий ногоо зэрэг нь 20 хувиас дээш буурсан ба төмс, улаан лооль, цагаан гаа зэрэг хүнсний ногоонууд 10 хувиар буурснаар өнгөрсөн оны мөн үеийнхээс бууралтын хэмжээгээрээ хамгийн их хүнсний ногоонууд болсон байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл